Хөл хорионы дэглэмийг чангалсантай холбогдуулан зөвшөөрөгдсөн салбарын албан хаагчид QR кодоор замын хөдөлгөөнд оролцохоор болсон.
Харин энэ зохицуулалтад алдаа гарч, эмч нар ажилдаа явж чадахгүй байдалд орсон юм. Тиймээс зохицуулалтад дахин өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн байгууллагын ажилчид өнөөдрөөс QR кодгүй, цагийн хязгаарлалтгүй зорчихоор болжээ.