Цар тахлын улмаар монголчууд бид 5 дахь сардаа хөл хоригдож байна. Бүтэн хотхон баригдах хугацаанд бид ковидоос сэргийлж, эдийн засгаа өдрөөс өдөрт унагасаар. Учир мэдэх хүмүүс ирэх 2022 онд монгол төгрөгийн ханш байж болох уналтынхаа доод цэгт хүрнэ гэж дүгнээд буй. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хадаж, мөнгөтэй иргэд нь мөнгөө хав дарж эхэлжээ.
Гэтэл хөрш айлынхан “айхтар”. Өвөрмонголын Хөх хотод ковидын хүнд хэцүү цагаараа буюу хөл хорионыхоо үеэр БНСУ-ын Сөүлийн мертоноос сайхан мертог бүтээн байгуулж, ирээдүйн иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлжээ.
Одоогоор 2 шугам, 44 өртөөтэй, 49 км урт гэнэ. Монгол бичиг, Монгол үндэсний хээ угалз, хэв маягийг шингээжээ.