Хүн юу идэж байна, түүн шиг ээ харагддаг гэдэг үг бий. Карантин 14 шоуны үеэр өөрийгөө ямар яруу тансаг, эрхэмсэг хэрнээ энгийн эмэгтэй болохоо харуулж амжсан топ модель Э.Одгэрэл өөрийнхөө залуу сайхан байхын нууцыг хоололтойгоо холбон тайлбарлажээ.
Тэрээр “Би өдөрт 1 алим заавал иддэг. Хоолыг бага багаар ойрхон иддэг учраас өлсөх, жингээ барих, жин нэмэх асуудал үүсч байгаагүй. Хүмүүс намайг гэртээ хоол хийдэггүй гэх мэтээр янз бүрээр ярьдаг л даа. Хүн л юм чинь гэртээ хоол цай хийж идэлгүй яахав. Өдөрт 1 удаа заавал халуун хоол иддэг” хэмээн ярьжээ.