Дуучин Эрдэнэцэцэг цахим хуудаснаа “ододтойбүжиглэе шоунд хэдийгээр хөл минь өвчтэй, бэртэлтэй байсан ч өвчин намдаах эм, тосоо хэрэглээд амжилттай аз жаргалтайгаар сайхан оролцлоо. Шоуны туршид намайг хайрлаж, дэмжиж, эрч хүч, урам хайрласан ҮЗЭГЧИД та бүхэндээ чин сэтгэлээсээ маш их БАЯРЛАЛААА.
Миний ар талыг дааж дэмжиж байсан хайртай ээж, хүү, ах, эгч, дүү, хамаатан, найз нөхөд та нартаа хязгааргүй их баярлалаа хайртай шүү.
Бүжгийн А үсэг зааж, хөлд оруулж гайхалтай, сайхан бүжгүүдийг зааж, зөвлөж сургасан эрч хүчтэй мундаг, сэтгэлтэй бүжгийн хамтрагч Munkh-Ochir Ba -доо маш их амжилт хүсэе. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б. Цагаанбаяр авъяаслаг, хөдөлмөрч, сэтгэлтэй дүүдээ уран бүтээлд нь амжилт хүсьэ баярлалаа.
Бүжигчин Suri Tsendka хөөрхөн дүүдээ маш их баярлалаа амжилт хүсье
Бүх бүжиг дэглээч нартаа баярлалаа
Авъяас билэг нь ундарсан цалгисан та нартаа том амжилтыг хүсье.
Mongol TV -н хамт олондоо болон makeup, үсчин, оёдолчин мөн туслах Ч. Нандиа хөөрхөн дүүдээ та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Шоуны бүх оролцогч ангийнхаа эрч хүчтэй хөгжилтэй, хөөрхөн дүү нартаа амжилт хүсье
Үзүүлээд өгөөрэй эгч нь та нарыгаа дэмжнээ ХАЙРТАЙ ШҮҮ.
Үнэхээр гайхалтай дурсамжтай, аз жаргалтай өдрүүдийг хамт өнгөрүүлсэн шүү” гэжээ.