Маазрал, хошигнолоороо олны анхаарлыг татдаг залуу бол комедиан Хану буюу Хантүмэн. Хаана ч явсан инээд алдаж, хэн нэгнийг баясгаж явдаг тэрээр хүнийг эвгүй байдалд оруулахдаа ч гарамгай нэгэн. Уг нь гадаадад дээд боловсрол эзэмшиж, гахай шувууны мах идэж боловсорсон гэдэг. Гэхдээ түүний гаргаж байгаа үйлдэл тийм гэхээргүй харагддаг гэдэгтэй уншигч та санал нийлэх байх.
Юм болгоны түрүүнд дуугарч маазарч явдаг Хану нэгэн нэвтрүүлэгт орохдоо хамгийн их хүндэлдэг бас айдаг хүнээрээ эхнэрээ нэрлэсэн байдаг.
Түүний гэргий Саруул мөн л гадаадад боловсрол эзэмшсэн, дэлхийн бест селлэр номуудыг эх хэл дээрээ хүргүүлж, уншигчдын гар дээр хүргэсэн мундаг бүсгүй. Нэгэн хэсэг Эрдэмт Паблишинг-д орчуулагч редактороор ажиллаж байсан тэрээр өдгөө Боловсролын яаманд хариуцлагатай алба хашдаг.