Их Британийн Дээд шүүхээс шийдвэр гарч Монгол улсын Ерөнхий сайд асны эзэмшлийнх гэгддэг Лондон хот дахь 11 сая фунт стерлинг буюу 42 тэрбум 130 сая төгрөгтэй тэнцэх үнэлгээ бүхий байрыг худалдаж эсвэл шилжүүлж болохгүй хэмээн шийджээ.
Энэ царцаалт нь олон улсын хэмжээнд шалгагдаж буй 185 сая фунт стерлинг буюу 710 тэрбум гаран төгрөгтэй тэнцэх авилга, мөнгө угаалтын хэрэгтэй холбоотой гэнэ.
Түүнчлэн түүнийг олон улсын сэтгүүлчид ухаж эхэлсэн байна.
Тухайлбал, БНСУ-ын сэтгүүлчид Сү.Батболдтой холбоотой авилга хээл хахуултай холбоотой баримтуудыг дэлгэсэн байна.
Сүхбаатарын Батболд нь 2009-2012 оны хооронд Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд түүнийг улсынхаа хоёр том ордтой холбоотой гэрээг урагшуулахдаа хууль бусаар зуу зуун сая долларыг хүлээн авсан хэмээн буруутгаж байгаа аж.
Шүүгч Марк Пеллингийн зүгээс Найтсбридж Апартментсд байрлах байрыг царцаах шийдвэрийг 11 сарын 18-нд гаргажээ. Харродс болон Хайд Паркын голд орших Найтсбридж нь 201 айлтай орон сууц ба 2005 онд баригдаж байсан гэнэ.
Уг царцаагдсан байшинг Бритиш Виржин Айландсд бүртгэлтэй нэгэн компани эзэмшдэг ба энэ компаний эзэн нь ноён Батболд хэмээн харддаг. Мөн уг барилгад байрладаг хоёр дахь байрыг өмнө нь бас нэг БВА-ийн компани эзэмшдэг байсан ба энэ компанийг мөн адил Сү.Батболд удирддаг байсан хэмээн харддаг аж. Уг байрыг 2017 онд Кипр-Израйлын тэрбумтан Тедди Сагид заржээ.
Газрын мэдээллээс харахад ноён Саги уг барилгад бас 31 сая фунт стерлингийн байр эзэмшдэг гэнэ. Гэхдээ түүнийг буруу зүйлд оролцсон гэж үзэхгүй байгаа бололтой.
Шүүгч Пеллинг шийдвэр гаргахдаа ноён Батболдыг уг байраа борлуулах эсвэл шилжүүлэхгүй байхыг үүрэгдсэн бөгөөд Монголын Засгийн газрыг төлөөлж буй өмгөөлөгчидтэй санал нийлсэн нэг зүйл нь уг үл хөдлөхүүдийг салгаж, борлуулах эрсдэл байгаа гэдэгтэй санал нийлсэн байна.
Ерөнхий сайд асныг хууль бус замаар олсон хөрөнгөөрөө нийт 57 сая ам.долларын үнэлгээ бүхий үл хөдлөхүүдийг олон улсад цуглуулсан хэмээн хардаж байгаа ба эдгээр нь Нью-Йорк, Хонг Конг, Орос, Тайланд болон Лондон хот багтаж байгаа гэнэ.