1990-ээд оны залуусыг байлдан дагуулж, бүр хайр дурлалын дуулал болж байсан олон сайхан дууны нэг бол энэ. Харин энэхүү дуу болоод өөр бусад уран бүтээлүүдтэйгээ Монголын ард түмний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн эрхэм бол Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Б.Цогтдэлгэр.

Орцноос од болтолоо дуулж, охид бүсгүйчүүдийг араасаа хуйлруулдаг байсан дуучин Цогоог гэгээн хайрын дуучин хэмээн цоллодогийг олон хүн мэдэх болов уу.
Түүний дуулсан “Түүнд би хайртай байсан” дуу хэдэн үеийн турш ХИТ байхыг хэн ч таашгүй.
Тэгвэл гэгээн хайрын дуучин маань Эрдэнэт хотын дуу бүжгийн “Кумо” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан гэдэг. Улмаар 20-р зууны алдарт Соёл-Эрдэнэ хамтлагийн хамгийн отгон гоцлол дуучин болж ард түмний зүрх сэтгэлд том тод орон зайг дархалж чадсан нь энэ эрхэм. Харин хамтлагаа тарсанаас хойш “Piano” буюу “Төгөлдөр хуур” хэмээх хувийн паб ажилуулж мартагдахын аргагүй тэр сайхан аялгуунуудаар сонсогчдоо уярааж явсан түүх түүнд бий.
Харин ар араасаа төрөн гарч буй “живхтэй” гавьяатуудын дэргэд уран бүтээл, хоолойн цараараа эрхгүй ялгарч Монголын рок попын түүхэнд өөрийгөө тунхаглаж чадсан энэ эрхмийг өнөө хүртэл гавьяатын одонгоор энгэрээ цоолоогүйд гайхах, харамсах хүн олон байдаг юм билээ.



