Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дуучин Б.Маралжингоогийн бахархал болсон өвөг дээдсийнх нь үүсэл гаралтай танилц
Папарацци

Дуучин Б.Маралжингоогийн бахархал болсон өвөг дээдсийнх нь үүсэл гаралтай танилц

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/29/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чадалтай хоолойтой хэмээн үнэлэгддэг дуучин Б.Маралжингоо өөрийн стиль хэв маягтаа үнэнч нэгэн. Орчин үеийн залуучууд өөрчлөлт, шинэчлэлтийг үргэлж л хийж байдаг.

Харин түүнийг өөртэй тун итгэлтэй гэдгийг хичнээн жил өөрчлөгдөөгүй гадаад төрх, дотоод сэтгэлээс тольдон харж болох юм.
Магадгүй түүний бусдаас өөр ертөнц, мөн чанар фэнүүдэд нь илүү таалагддаг байх. Өөрийн гэсэн уран бүтээл олныг гаргаад байдаггүй ч дуулсан дуу бүр нь сэтгэлд хүрч, сайхан мэдрэмж төрүүлж чаддаг нь түүний нууц авьяас гэж хэлж болохоор.


Буржгар урт үс, булцгар хацар гээд эгдүүтэй төрхөө өдийг хүртэл хадгалж ирсэн Б.Маргалжингоо Завхан нутгийн Сартуул түмний үр удам гэдгээрээ бахархадаг аж.

Түүний бахархал болсон өвөг дээдсийн түүхийг сөхвөл,
Сартуул овог нь Чингис хааны 14-р үеийн удам болох Батмөнх Даян Хааны отгон хүү Гэрсэнз Жалайр Хунтайж (1513-1549)-ийн зургадугаар хүү Далдан хөндлөнгийн харьяат болон ирсэн Дундад Ази хүмүүс юм. Богд хаант Монгол улсын үед “Мянган тайжтай түмэн Сартуул” гэж нэрлэсэн хэлц хүртэл гарч байсныг бодоход Сартуулууд дайчин овог байж.

САРТУУЛ ОВГИЙН ҮҮСЭЛ:

Эзэн Чингис хаан Хорезмыг байлдан дагуулж дундад Азиас ирээд Хархорум хотын бүтээн байгуулалтанд гар урлаачдын ажил хийлгэхээр түрэг угсааны зонхилох 100.000 гаруй иргэдийг олзлон ирүүлж байжээ. Тэдгээр нь духан дээрээ бүдэгхэн саран хэлбэртэй толботой ихэд онцлогтой, авъяас билэгтэй, гарын уртай хүмүүс байсан гэнэ. Улмаар 1250-иад оны үед Хэрэйд, Найманы нутаг одоогийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт суурьшуулахдаа тухайн газрынх нь намхан толгойг сарт уул хэмээн нэрлэж суурьшуулан баруун гарын ин чинсан Чингайд захируулсанаар Монголын нэгэн овгийн дээдэс Сартуул овог болжээ.

Ийнхүү Эзэнт гүрний дараа бусад Монголчуудтай адил мал ажуй эрхлэх болж Тулуйн үед түүний эзэмшилд орон XVI зууны үед Гэрсэнз Жалайр хунтайжийн зургаадугаар хөвүүн Далдан Хөндлөн Тангудын хамт отоглон өмчлөгдөж Халхын Долоон Хошууны нэгэн хошуу болжээ. Тэдний дээд өвөг Дундад Азиас гаралтай өнгөт нүдтэн (Эзэнт гүрний үед дэд зэргийн өндөр тушаалтангууд) асан бөгөөд үүний нотолгоо нь дийлэнх сартуулуудын царай төрх нь бусад Монгол угсаат овгуудаас ялгагдах “өнгөт нүд, өндөр хамар, өтгөн хар хөмсөг, бүлтгэр алаг нүд”-тэй байдаг нь ДНХ-н түвшинд нотлогдох давамгай шинж аж.

ӨНӨӨ ҮЕД

Монгол үндэстний дотор үлэмж тархсан Сартуул овгийнхон өнөө хүртэл уугуул, суугуул нутагтаа аж төрсөөр байна. Тэд Монгол улс, ОХУ-ын Буриадаар тархсан байдалтай аж төрж байшаа.
Монгол улсын хүн амын тооллогоор өөрсдийгөө Сартуул овгийнх хэмээн тоолуулсан 1540 иргэн байна. Манай улсын иргэдийн угсаатан, ургийн бичгийн мэдлэг дутмагаас болж Сартуул ястан хэмээн тоолуулсан иргэд ч мөн цөөнгүй байна. Мөн ургийн овогоо үл ухаж өөр овгийн нэрээр бүртгүүлсэн иргэд ч буй. Энэ мэтээр ургийн овгийг ястны нэр болгож албадан нэршүүлэх, ургийн нэрийг мартуулах үйл ажиллагаанд Халхын сурвалжит Сартуул овгийнхон өөрсдөө мэдэлгүй өртжээ.
Он цагийн эрх, их хааны сүр хүчээр харь газраас Монгол оронд ирж суурьшсан сарт хүмүүс Монголчуудтай цус холилдсон хэмээн үздэг нь түүхийн хувьд буруу биш боловч тэд Монголчуудтай нэгэн өвөг дээдэстэй, Халх монголын нэгэн бие цус, ураг төрлийн нандин барилдлагатай, гал голомт нэгтэй, нэг онго шүтээнтэй, им тамга, сүлд туг, дуулалтай, өөрийн гэсэн түүх, соёлын биет болон биет бус өвтэй, удам судар, уламжлалт зан заншил, ахуйн болон оюуны өв соёлоо дээдлэн уламжилсаар ирсэн баатарлаг, ажилсаг, оюунлаг, эх оронч, үндэсний үзэлтэй монгол хүмүүс юм. Манай орны түүхт Ар Халхын тамгатай 13 хутагтын 8 нь Сартуул овгийн хүн байжээ.

Дашрамд сонирхуулахад анхны ерөнхийлөгч П.Очирбат, удаах ерөнхийлөгч Н.Багабанди хоёр Сартуул овгийн хүмүүс аж.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.