Маск продакшны Жүжигчин Бидо буюу Бямбадорж гоонь эрийн амьдралаар амьдраад багагүй хугацааг үдэж байна.
Нэгдүгээр хорооллын унаган хүүхэд тэрээр ТҮЦ-тэй холбоотой дурсамжаа хуваалцаж, ойрд хараагүй ТҮЦ-ээ хараад баярлаж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр “Пээ, Нэгдүгээр хорооллын 19-д хөгжим, дотор нь sony sega тоглуулдаг кино прокат байсан. Сүүлд хуушуур зараад, тэгээд алга болсон доо” гэжээ.
Түүний хувьд өдгөө хоёр дахь хүүхдээ төрүүлээд байгаа жүжигчин Ари буюу Ариунчимэгтэй гэрлэж “Цуутай хуримын эзэд” болж байсан. Гэвч хуримын ойгоо үзэлгүй хоёр тийшээ болж хүмүүсийг гайхшруулж байлаа.
Түүний дараа маш олон үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхалууд гарч байсан бөгөөд одоо ч бас эвлэрсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.