Дэвшээд дэвшээд хаа ч Дэд захирлаас буудаггүй нэг хүн байдаг нь Б.Отгонбат билээ. “Найрамдал”-ын Дэд захирал, “Гэгээн Муза” академийн Дэд захирал гээд мань эрд албан тушаал нь бүр яг зохино.
Том захирал бол яах вэ дээ гал тогоондоо ордоггүй, гүйцэтгэл хийдэггүй том хүн. Харин Дэд захирал нэр нь л дэд болохоос том захирлаасаа том шахуу хүн.
50 насыг хол давсан түүний “Найрамдал”-тай өнгөрүүлсэн он жилүүд нэг аравнаар хэмжигдэхгүй. Найрамдал төвийн ширхэг хадаас, ширхэг чулуунаас өхсүүлээд өнөөдрийг хүртэлх өсөлт бүхэнд түүний хөлс шингэсэн буй.
Дотно найзууд нь түүнийг “Намжиртай Отгоо” гэдэг бол уран бүтээлчид, үзэгч олон жүжигчин Б.Отгонбатыг “Найрамдал”-ын Отгоо захирал гэдэг.
Жүжигчин Б.Отгонбатын хувьд өдгөө Соёлын яаманд хэлтэсийн даргаар очсон гэсэн. Гоонь эрийн амьдралаар насыг элээж яваа тэрээр өөрийн үзэл бодол, ёс суртахуундаа сэтгэл дүүрэн явдаг гэсэн.