Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025

    Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

    05/15/2025

    Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

    05/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Өрх толгойлсон эцэгт 20 мянган төгрөг олгодог болно
Папарацци

Өрх толгойлсон эцэгт 20 мянган төгрөг олгодог болно

Эрхэм админBy Эрхэм админ04/29/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо.

 


Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Бид тооцоо судалгаа хийж үзсэн. Жилд 52 мянга орчим эхчүүд ажилдаа эргэн ороод цалинтай ээж хөтөлбөрөөс хасагддаг. Эдгээр эхчүүдийн мэдээллийн хүрээнд нөхрүүд нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэх судалгааг гаргахад 20 мянга орчим аавууд ажил хөдөлмөр эрхлээгүй байна гэсэн судалгаа гарсан. Ингээд долдугаар сарын 1-ээс энэ хууль хэрэгжиж эхэлбэл, энэ жилийн хувьд 6.6 тэрбум төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай гэсэн тооцоог гаргасан. Төсвийн тухайд төсвийн хуулийн зургадугаар зүйлийн 6.2.5 дахь заалтад төсөв нэмэгдүүлсэн аливаа шийдвэр төслийн дараа жилээс хэрэгжиж эхэлнэ гэж заасан байдаг. Гэвч Цэцийн дүгнэлт долдугаар сарын 1-ээс энэ хуулийг өөрчилж хэрэгжүүл гэсэн шийдвэр гарсан учир байнгын хороо долдугаар сарын 1-ээс эхэлж хэрэгжлүүлнэ гэсэн тооцооллыг гаргасан байна. Бид энэ жилийн төсөвт 196 мянган эхчүүдэд 92 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор суулгасан байгаа.

Одоогийн гүйцэтгэлээс аваад үзэхэд нийт жилийн төсөв дотроо 6,6 тэрбум төгрөгийг суулгаад явах боломжтой гэж үзсэн учраас төсөв дотроо зохицуулалт хийх төлөвлөлтүүд гарсан байна. Энэ хуулийн зохицуулалттай холбоотойгоор төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байна.
Өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг 7200 хүн авдаг. Үүнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй . Харин 0-3 насны хүүхдээ гэртээ асарч байгаа эхчүүд одоогийн байдлаар цалинтай ээж хөтөлбөрт хамрагдаж байна. Үүнд Цэц дээр 0-3 насны хүүхдээ асарч байгаа эцэг бас байдаг учир хэрэв эцэг эхийн аль нэг нь ажил хөдөлмөр эрхлээд аль нэг нь хүүхдээ хардаг бол хүүхдээ асарч байгаа эцэг эхийн аль нэгийг нь хамруулах нь зүйтэй гээд эцэг гэдэг нэршлийг хуулиар оруулж өгч байна. Ингэснээр жилд хүүхдээ гэртээ хардаг 20 мянга орчим эцэг хамрагдах боломж бүрдэх юм.

 

Цэцийн дүгнэлтээр долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэл гэсэн шийдвэр гарсан учир энэ жилийн хувьд 20 мянган эцгээр тооцож үзвэл 6.6 тэрбум төгрөг шаардагдана. Энэ төсөв нь одоо байгаа төсөв дотроо зохицуулах боломжтой байна гэж харж үзсэн байгаа” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.