АПУ-гийн П.Батсайханы ‘ганц’ хүү гэгддэг Б.Гантиг гэр бүлээ төвхнүүлж үрийн зулай үнэрлэсэн.
Түүний эхнэрийг Б.Биндэръяа гэдэг. Тэрээр нэгэн чимэглэлийн компанийн үүсгэн байгуулагч хийдэг. Тэр ч утгаараа гэрийнхээ интерьерийг ганган чамин хийсэн гэж жигтэйхэн. Хосууд 2014 оноос хойш болзож 2019 онд нэг гэрт орсон.
Монголын хамгийн том компанийн захиралын хүү гэхэд одоог хүртэл хурим найр хийгээгүй байгаа. Магадгүй Ковид дуусахаар дэнж хотойсон найр хурим хийх биз.
Б.Гантиг өдгөө Монголбанкны ажилтнаас гадна “Ulaanbaatar FC” клубын Ерөнхийлөгч гэсэн гуншинтай, 35 настай юм.
Эхнэртэйгээ танилцахаас өмнө Б.Гантиг бас л бужигнуулж явсан. Тэрээр Өнөрөө гэдэг өндөр бор бүсгүйтэй удаан хугацаанд үерхэж, гэрлэх суух дээрээ тулж байсан гэвч тэдний дундуур мисс Э.Сэлэнгэ орж ирснээр хосууд хоёр тийш болсон.
Дашрамд дуулгахад, П.Батсайхан түүний гэргий Алимаа нар хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй нийлсэн. Өөрөөр хэлбэл, Б.Гантиг нь ээж Алимаагаа, охин Б.Цацрал аав П.Батсайханаа даган хоёр талаасаа нийлж нэг гэр бүл бий болгожээ.