Найруулагч Г.Цоггэрэл болон МУГЖ, “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэгийн бахархал нь мэдээж түүний охин Ц.Анударь юм.
Өдрөөс өдөр гоо үзэсгэлэнтэй болж буй ганц охиндоо аав, ээж нь амиа тавьдаг гэнэ лээ.
Тийм ч учраас жүжигчин У.Уранчимэг уран бүтээлийн цаг наргүй их ажлынхаа дараа өөртөө амралт өгч, амин хайртай ганц охиныхоо хамт гадаадаар аялж зугаалах дуртай аж.
Царай зүс төдийгүй нуруу туруу, бие галбирын хувьд ээжээсээ дутахааргүй адилхан Ц.Анударь 25 нас хүрчээ.
Ц.Анударийн хувьд найз залуугүй, ганц бие “статустай”. Тэрээр багаасаа усан спортоор хичээллэсэн бөгөөд Усанд сэлэлтийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан удаатай. Тэрбүү хэл, дунд сургуулийн сурагч байхаасаа “MCS”-ын тамирчин болсон.