Засгийн газар, УОК-оос ирэх зун буюу 7, 8-р сар гэхэд бүх хүчээ дайчлан, бүх иргэдээ вакцинд хамруулж, улмаар “Ковидгүй зун” буюу маск тайлуулах зорилго тавин ажиллаж байна.
Гэвч иргэдийн зүгээс вакцинд идэвхитэй хамрагдахгүй байгааг мэргэжлийнхэн онцолж байгаа. Учир нь ихэнх иргэд ОХУ-аас ирэх Спутник V нэг сая тунг хүлээж байгаагаа илэрхийлж, вакцин тариулахаас татгалзаж буй.
Тус вакцины эхний 40 мянган тун өнөөдөр ирнэ. Гэвч тус вакциныг энгийн иргэдэд тарихгүйгээр шийдвэрлэсэн талаар албаны эх сурвалж хэллээ.
Түүний хэлж буйгаар “СпутникV вакцин иргэдэд хийгдэхгүй, Орос вакцин ирж байна гэх сурагаар иргэд вакцинаа хийлгэхгүй болсоноос зарим вакцины цэгүүд татан буугдаж байна. Үүнээс болж цар тахалд бүх хүчээ дайчилан ажиллаж байгаа хүмүүст дахин хүндрэл учруулж байна, ийм хүмүүсээс болж халдвар тархалт зогсохгүй бас бидэнд ямарч хүч байхгүй болж байгаа шүү гэж хэлы даа, угтаа бол тэр Хятад вакцин чин гаж нөлөө илрэхгүй их сайн вакцин юм байгаам даа , даанч тэнэг үзлээсээ болоод бусдыгаа хорлоод байх юм” гэжээ.
2 сэтгэгдэл
татан буугдаад байгаа газруудаараа спутник хийчихвэл харин ч хурдан сайн вакцинжуулчих юм биш үү. яагаад энэ спутникээ харамлаад байгаан бэ. хүн өөрөө хүсээд хийлгэе гэж байгааг нь хийж өгөөд гялс дархлаажуулчиж болно ш дээ
Юу тэнэгтээд байгаам бээ?