2007 оны “Мисс Монголия” тэмцээний Мисс авьяас өргөмжлөлт Б.Ганболор төгрөгийн тэрбумтан болжээ. Тэрээр Amway сүлжээг таван жилийн турш хийж, даймонд цол хүртсэн байна.
Ингэснээр түүний орлого тэрбум төгрөг давжээ. Түүний хувьд монголд төдийгүй, АНУ-ын зах зээлд ажилладаг гэсэн.
Мисс бүсгүйн хувьд өдгөө 3 дахь нөхөртэйгөө амьдарч байгаа. Гурван хүүхэдтэй түүний бага охин нь гуравдахь нөхрийнх нь.
Б.Ганболорын хувьд оюутны ширээнээс салаагүй байхдаа анхны ханьтайгаа үерхэж ханилсан гэдэг. Одоогоос хэдэн жилийн өмнө “Үнэн үү” ток шоуг хөтөлж олонд танигдсан хөтлөгч Р.Нямбаяртай дэр нэгтгэж олны хэл амны бай болж байв. Учир нь тэдний дурлал Р.Нямбаярыг эхнэр хоёр хүүхдээ орхиход хүргэсэн бол Б.Ганболор ч мөн адил анхны нөхрөөсөө салж Р.Нямбаярыг сонгож байсан гэдэг.
Ийм их золиос гаргасан тэдний хайр сэтгэл ч удаан наслаагүй нь даанч харамсалтай. Хосууд өдгөө тус тусдаа өөр өөрсдийн амьдралын жамаар явж байгаа юм.
Харин мисс бүсгүй маань дахин гэрлэж, эмч залууг насны ханиараа сонгосон.