Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»С.Сэрчмаагийн COME BACK шүүмжлэл дагуулж эхэллээ
Папарацци

С.Сэрчмаагийн COME BACK шүүмжлэл дагуулж эхэллээ

Эрхэм админBy Эрхэм админ04/30/20211 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МН25-р суваг телевиз С.Сэрчмаатай эргэн хамтран ажиллахаар болжээ. Энэ тухайгаа дуучин бүсгүй өөрийн цахим хуудаснаа дуулгаж, “Nyambaa&Sally’s home” нэвтрүүлгийг дахин гарах болсныг зарлажээ.

Энэ удаагийн дугаарт, жүжигчин Төөтөө, загвар өмсөгч Номуунаа нар оролцох юм байна.

Хэл аманд орооцолдоод сар ч хүрээгүй байхад эргэн ирж буйд үзэгчид дургүйцлээ илэрхийлжээ.

Тухайлбал, “ийм хурдан уу. Монголд арай л хурдан гэмшиж ухаарах юм. Ингэх хэрэг байна уу, Танд дургүй биш л дээ. Гэхдээ олны танил хүн үлгэр жишээч байх ёстой”. “Ямар ч өгөөжгүй нэвтрүүлэг”, “Олны танил хүн байж ядаж 6 сар чимээгүй амьдарч болдоггүй юм уу, бүдүүлэг юм аа” гэх мэтчилэн сэтгэгдэлүүд хөвөрсөөр байна.
Болсон явдлыг эргэн сануулахад, Энэ сарын 10-нд “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун буюу Баачка, дуучин С.Сэрчмаа нарын сошиалд тавьсан бичлэг нь цахим хэрэглэгчдийн дунд ихээхэн бухимдал, эсэргүүцэл, маргаан дэгдээгээд байгаа билээ. Зүй бус сэдэвтэй тэдний харилцан ярианы бичлэгийг иргэд бэлгийн хүчирхийллийг өөгшүүлж, байж боломгүй үлгэр дууриалал үзүүлсэн хэмээн шүүмжилсэн бол хуульчид “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” байх магадлалтай тул прокурорын шалгалт хийх үндэслэлтэй гэж үзжээ.
Иймд цахим хэрэглэгчид, инфлүэнсэрүүд Б.Батчулуун, С.Сэрчмаа нарыг уучлал гуйж, хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхийг шаардахын зэрэгцээ иргэдэд дээрх хоёр уран бүтээлчийн дууг сонсохгүй байх, байгууллагуудад тэдэнтэй хийсэн гэрээгээ цуцлахыг уриалсаар байгаа юм.

Мөн “25 дугаар суваг” телевиз дуучин Сэрчмаатай цаашид хамтран ажиллахгүй болсноо мэдэгдэж, “Манай телевизтэй хамтран ажиллаж, “Nyambaa&Sally’s home” нэвтрүүлгийг бэлтгэн гаргаж байсан дуучин С.Сэрчмаа өөрийн фэйсбүүкээр цахим орчинд ёс зүйгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж, үзэгчид та бүхнээсээ уучлал хүсье!

Цаашид манай телевиз “Nyambaa&Sally’s home” нэвтрүүлгийг эфирт гаргахгүй болсныг мэдэгдье!” гэсэн байдаг.
Түүнчлэн “Капитрон Банк”-ны маркетингийн захирал Э.Учрал дуучин Батчулуунтай хамтран ажиллах гэрээгээ цуцалж хамтын ажиллагаагаа дуусгавар болгож байгаагаа сошиал хаягаараа дамжуулан мэдэгдсэн билээ.

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

1 сэтгэгдэл

  1. Зочин on 04/30/2021 17:23

    Хоосон толгойтой салбадайнууд л үздэг байх. Маяглах гээд ядчихсан хүүхэн хашраагүй л бна.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.