Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ц.Элбэгдоржийг “будаа болгосон” Дарь.Сүхбаатар гэж хэн бэ
Папарацци

Ц.Элбэгдоржийг “будаа болгосон” Дарь.Сүхбаатар гэж хэн бэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/30/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр “Мэдээллийн урсгал” хөтөлбөрийн гол зочноор уригджээ.

Нэвтрүүлгийн зүгээс ардчиллын анхдагчид, партизанууд, анх тэмцэж байсан хүмүүсээс цөөн хэд нь баяжиж, эрх мэдэлд хүрсэн, харин үлдсэн нь энгийн амьдралдаа үлдсэн гэх агуулгыг гаргахын тулд экс Ерөнхийлөгчийг өөр нэгэн зочинтой уулзуулав.

 

Түүний зочин Дарь.Сүхбаатар байсан юм. Зочин Дарь.Сүхбаатарын хувьд ардчиллын төлөө тэмцэж, ардчиллыг эхлүүлэх үед бүгд тэгш гараанаас эхэлсэн ч Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар өөрсдөдөө давуу байдал олгосон хэмээн нэвтрүүлгийн үеэр хэлж, бухимдалтай явдгаа илэрхийлсэн юм.
Өдгөө Стандарт хэмжил зүйн газрын дэд даргаар ажиллаж буй Дарь Сүхбаатарыг ардчиллын алтан хараацай, анхны арвангурвын нэг, ардчилсан холбоог үндэслэгч, анхны чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулагч гэдэг.

Гэхдээ тэр тэрээр ардчиллын бялуунаас хуваалцалгүй олон жил ганцаардсан чоно шиг явсан нэгэн. Учир нь түүний ерэн онд хүсэн хүлээж байсан ардчилал нь авлига хээл хахуульд идэгдэн, анд нөхөд нь олигархи бүлэглэлд хуваагдан нийгэмд шударга ёс алдагдсан явдалтай тэр хэзээ ч эвлэрч байгаагүйн шинж.

Нэгэнтээ Дарь Сүхбаатар ард түмнийхээ итгэлийг алдсан журмын нөхдийнхөө бусармаг үйл ажиллагаанаас нүүр хийх газаргүй болж, ардчиллын хамсаатан төрөөс төрсөн тэрбумтан анд нөхдийнхөө нэрийн өмнөөс ард түмнээсээ уучлал хүлцэл өчин ганцаараа гүлдийж хоцорсон ч тал бий.
Дарь Сүхбаатарын ерээд оны тэмцлийн гол зорилго нь Монгол Улсаа Москва Бээжин зэрэг гадны хэнээс ч хамааралгүй жинхэнэ тусгаар улс болгох, монгол хүн бүрийг өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болгох, монгол хүн бүрт чөлөөт сэтгэлгээ олгох гэсэн гурван үндсэн зорилтыг зүрх сэтгэлийнхээ угт агуулж байсан гэдэг. Түүнчлэн, “Болор цом”-д долоон удаа амжилттай оролцож, хаанахын ч хэний ч жагсаал цуглаан дээр очоод улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө хүний өөрийн нам улс төр найз нөхөд гэлтгүй хэнийг ч зад шүүмжилж байдгаараа ёстой нөгөө шүлэг тэрлэж шүүрс алддаг нэгэн юм.
Тэрээр Завхан аймгийн Тосонцэнгэл буюу эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө цогтой тэмцэгч Хотгойдын Чингүнжавын өлгий нутгийн хүүгээс гадна үнэн үг, шударга зангаараа баруун таван аймагтаа алдартай, насаараа тээврийн жолоо мушгисан Дарьсүрэн гуайн ууган хүү болохоор агуу үйл хэрэгт нь герман боловсролоос гадна гол нь түүний аав ээж удам судар, мах цусан дахь монгол эх оронч ген нь гэж боддог гэнэ лээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.