UBS телевизээс ажлын гараагаа эхлэн олонд танигдсан даруйдаа буурь сэлгэсэн залуу, царайлаг хөтлөгчдийн нэг бол Чойжилсүрэн буюу Чойжээ.
Нэгэн цагт “Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны танил болсон МҮОНРТ-ийн хөтлөгч Э.Уянгатай хайрын романс үүсгэж явсан тэрээр гоонь эрийн амьдралаас залхсан бололтой.
Эрүүл энх, элэг бүтэн амьдралыг бүтээж амар амгалан амьдрахыг хүсчээ. Түүний хувьд хэдийнэ 30 нас хүрсэн.
Тэрээр оюутны ширээнээс салахдаа UBS телевизэд спортын албаны сурважлагчаар ажилд орж байсан гэдэг. Харин олонд танигдахдаа тус телевизийн “To be or Not to be”-ийн хөтлөгчөөр ажиллаж байсан билээ.