Монголын хошин урлагийн жүжигчид дундаас өөрийн нүүр царай, байгаа байдлаа имиж болгон ашиглаж амжилтад хүрч байгаа цөөнгүй жүжигчдийн нэг нь “Мөрөөдлийн театр” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ганбаа.
Хэвлэл мэдээлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй Ганбааг ойр дотныхон нь бүрэг ичимхий, нэрлэхүү нэгэн гэдэг. Харин өөрийнхөө цахим орчинд өөрийгөө илэрхийлэх шиг болдог.
Өчигдөр Хөвсгөл аймагт болсон гурван удаагийн газар хөдлөлтийн чичиргээ нийслэлд мэдрэгдсэн талаар сошиалаар шуугилдах үед мань хүн “Айлын хүүхдүүд газар хөдлөлтийг мэдэрч гэнээ. Би л нэгийг ч мэдэрсэнгүй, голыг минь гогдон бодогдох юм. Уг нь бүдүүн хүнд илүү мэдэрмээр юм даа. Жаахан чичрэх төдий л цэлцэгнээд…яг л гялгар ууттай ус мэт” хэмээн бичжээ.
Жүжигчин Ганбаагын хүүхдэрхүү төрх гарган жүжиглэдэг тэрээр хоёр хүүхдээ өсгөж яваа ганц бие аав.