Би аавыгаа зовоосон өөдгүй охин…
Ээж Аавынхаа харцанд нь гунигийн сүүдэр суулгаж таныхаа ч туулж үзээгүй хэцүү нэртийн хаалгыг татаж зүрхийг нь базлуу л ж нүдийг нь нулимсаа р бүрхүүлсэ н муу охин.
“Амьды н хагаца л гэж үхсэни й хагацалаа ё ч хэцүү байдгын байна ” гэж аав минь шагши р ч суусан гэдэг.
Гэхдээ ааваа: Та минь байсан болохоороо л охин нь өндийсөн юм шүү. Таны минь бусдад тусалж, сайхан сэтгэлээр ханддаг байсны хүчээр охин нь өдий зэрэгтэй явна аа.
Ээжийгээ би зовоосо н муу охин. Бүтэн нойрыг нь мартуулж дэр нойтон хонуулсан тэдгээр өдрүүдэд зүрхнийхээ эмэнд л найдаж охиныхоо төлөө “Би босох ёстой” гэж шүд зууса н бурхан минь та шүү дээ. Ээж минь та үрээ гээгүй бол охин нь өнөөдөр босох байсан гэж үү? Үгүй үгүй. Таныхаа сэтгэлээр, өргөсөн сүүгээр тань , аягалж тавьсан хоолоор тань би тэндээс дуудагдсан. Би дахиж таныгаа зовоохгү й г хичээнэ ээ. Амьдралд ам гарч болдоггүйг охин нь биеэр мэдсэн ч зөв хүнтэй нөхөрлөж зөв амьдрахын төлөө зүтгэнэ.
Би хүүгийнхээ зүрхийг бэтгэрүүлсэ н муу ээж. Өвөөгийнхөө үгэнд орж хоолоо сайн идээд, эмээгийнхээ үгэнд орж эрт унтсан ч өглөө нь ирээгүй л байсан ижий нь. Өөдөсхөн хоёр гараараа алга хавсран залбирч “Ээжийг минь л миний дэргэд авчирвал өөр юу ч хүсэхгүй” гэж ухаанаа усалсан жаахан зүрх минь.
Хүү минь чи наддаа амьд явах итгэл найдварыг өгсөн үнэт эрдэнэ минь шүү. Ээж нь чинийхээ төлөө л боссон бас тэмцсэ н .Үхь е гэж бодоход үр минь даанч хара м юм билээ.
Би хайртай дотныхоо олон олон хүсүүсээ зовоосо н муу эмэгтэй. Сэтгэлээрээ зүтгэлээрээ хамт байж дэмнэж босгосон та нартаа би баярладаг. Өвдөг сөхөрч өндийх тэнхэлгүй болсон надад таяг минь болсон та хэд минь. Та нартаа би өртэй.
Залуу байхад дэлхий бага би том байж гэдэг шиг амьдралын олон өнгийг би гадарлаагүй явжээ. Тиймээ би заримдаа боддог. Хүнд чинь уулзаж болохгүй хүн, учирч болохгүй амраг, итгэж болохгүй найз гэж үнэхээр байдаг юм байна лээ. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ойлгосоор л явна даа би.
Миний туулсан энэ алдааг мянга мянган эмэгтэйчүүд бүсгүйчүүд дүү нар минь битгий үзээсэй гэсэндээ өөрийнхөө бодит амьдралаас сэдэвлэж #Эхиймаа уран сайхны киногоо хийсэн билээ…