Олон охидын өөртөө татаж чадсан Б.Идэр-Од онигор нүдээ хүртэл мода болгож чадсан авьяастай нэгэн билээ. Түүний мэдлэг боловсрол, соёлтой ярианд нь эмэгтэйчүүд дуртай.
Харин тэрээр нэвтрүүлэгч Д.Одзаяагийн хүсэлтээр давхраа нааж, бүлтгэр алаг нүдтэй залуу болон хувирчээ.
Түүнд давхраа зохисон эсэхийг уншигч та сонжоорой. Тэрээр “Гурван хоног чацга алдаад, гүүний саам уусан хүн шиг л болчихлоо” хэмээн ярьжээ.
Б.Идэр-Одын хувьд Facebook, Twitter, Instagram гурвыг жигдхэн ашигладаг. Аль болох жигд зэрэгцүүлж ашиглахыг боддог гэсэн.
Энэ тухайгаа “Сошиал медиа манай компанид маш их хэрэг болж байгаа. Жижиг дунд бизнесүүд гэлтгүй ер нь бизнесүүдд сошиал медиа ашиглах нь маш хэрэгтэй. Өмнө нь нэг зар тавих гэж л фм-ийн ахыг гуйдаг байсан шүү дээ. Телевизээр зар явуулна гэдэг жижиг бизнесүүдэд боломжгүй зүйл байсан. Харин одоо сошиал медиа тэдэнд маш том боломж олгож байгаа. Мөн өрхийн аж ахуй эрхэлдэг, сүүлийн үед “Influencer” гэж яриад буй ганцаараа өөрийн брендийг хөгжүүлдэг хувь хүмүүст маш хэрэгтэй. Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр сошиал медиад хар бараан, худал мэдээллүүд их гарч байгаа. Гэхдээ хүн харсан мэдээлэлдээ шууд итгэдэггүй, олон эх үүсвэртэй харьцуулдаг, эсвэл өөрийн итгэл хүлээсэн ганц хоёр эх үүсвэрээс тогтмол мэдээлэл авдаг болох нь цаг хугацааны асуудал байх. Зөвхөн томчууд гэлтгүй хүүхдүүд ч гэсэн хуурамч мэдээлэлтэй хэрхэн харьцах вэ, сошиал медиаг хэрхэн ашиглах вэ гэдгийг барууны орнуудад зааж байна. Аяндаа нийгэм гэрэлтэх байх, үргэлж л хар бараан мэдээ хөвөрсөн сошиал медиа байхгүй байх гэж итгэж байгаа” гэжээ.