Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд түй ч хамаагүй. Гэхдээ монголчууд бид хэзээнээс таван хошуу малынхаа айраг цагаа, шим шүлт, махыг идэж ХҮН болсон. Өвгөд эмгэдийн үеэс ус чийг, газрын шавж хорхой, мэлхий зэрэг амьтдаар хүнсээ бэлдэн базааж, идэж явсангүй.
Ихэнхдээ эдгээр амьтдын амийг таслахаас цэрвэж, идэш хүнсэндээ хэрэглэхээс цээрлэж явсан.
Дундад газрын тариа будаа, ногооноос өөр хоол хүнс хомс иргэд энэхүү амьтдыг амтархан иддэг гэдэг. Гэтэл сумогийн их аварга, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж өөрийнхөө цахим хуудаснаа мэлхийн цус ууж, шавж хорхойгоор хооллодог болсноо гайхан, арааныхаа шүлсийг үсчүүлж явна.
Олны танил хүн, тэр дундаа бөх хүн энэ бүхнээ монголчуудад дэлгэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу бүү мэд.
Идэх мөрөөрөө чимээгүй идэхгүй, ингэж олны жигшил зэвүүцлийг хүргэж кайф авдаг бололтой. Ер нь бол МУУ ХҮН ИДСЭНЭЭ, САЙН ХҮН ЯВСНАА гэдэг үр бий.