Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Засгийн газраас НДШ-ийг бууруулахыг шаардлаа
Папарацци

Засгийн газраас НДШ-ийг бууруулахыг шаардлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/05/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар хотын Худалдааны танхимаас Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах талаар УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад, “COVID-19”-ийн цар тахлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар агшиж, ҮСХ-оос хийсэн судалгаагаар бизнес эрхлэгчдийн 94 хувийнх нь борлуулалтын орлого буурч, 70 орчим хувь нь санхүүгийн хүндрэл, тэр дундаа ажилчдынхаа цалин, НДШийг төлөхөд хүндрэлтэй болоод буйг дурдаад, үүнээс шалтгаалан үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болсон (3 удаагийн судалгаагаар энэ тоо өссөөр байсан) байна.

Гэтэл УИХ-ын 2019 оны 12 дугаар сард баталсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль”-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу НДШ-ийн хувь хэмжээ 26 хувь болж нэмэгдсэн ба энэ заалт одоо 7 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ.

Энэ хүнд цаг үед НДШ-ийн өсөлт нь ажилтан, ажил олгогчид ирэх санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлж, ажлын байр цөөрөх, ажилтнуудын цалингийн хэмжээ буурах, өр зээлийн хэмжээ нэмэгдэх, татвар, нийгмийн даатгалын орлого тасалдах, төсвийн алдагдал нэмэгдэх ноцтой эрсдлүүдийг бий болгоно гэж үзэж байна. Иймд ажил олгогчид бид дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаардаж байна гэжээ. Үүнд:

Ажил олгогчийн төлөх НДШ-ийн хувь хэмжээг энэ оны 5 дугаар сарын дотор багтаан 2-3 хувиар бууруулах,
Нийгмийн даатгалын сангийн дэд сан болох Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллуулдаг болгох эрх зүйн орчныг бий болгож, хөгжүүлэх ажлыг яаралтай эхлүүлэх,
Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж шимтгэл төлөгчдөд нийгмийн баталгаагаа сайжруулах бусад сонголтыг бий болгох.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед бусад улс орнууд НДШ-ийн хувь хэмжээг нэмэх бус чөлөөлөх, хөнгөлөх, түр бууруулах арга хэмжээ авч байна. Иймд ажил олгогчид бидний шаардлагыг судлан үзэж хариу өгнө гэдэгт итгэж байна гэжээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.