Хийл хөгжмийг дэндүү гэмээр төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэг хэсэг болгож яваа хийлч Ч.Дэлгэрцэцэг харийн хоёр ч эрийн цайг чанасан.
Америкт сурч боловсорч байхдаа хүүгийнхээ эцэг Саха Мияанатан хэмээх Дэлхийн банкинд ажилладаг эртэй анхны амьдралаа эхлүүлсэн ч төд удаагүй хоёр тийш болсон.
Үүний дараахан дахин харь залууг сонгосон хийлч Дээгий “Лейтон” гэх уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейлитэй хоёр дахь амьдралаа эхлүүлээд удаж байгаа билээ. Хоёр дахь ханьдаа хүүхэд төрүүлж өгөөгүй.
Түүний хүү өдгөө 11 нас хүрсэн том эр болжээ. АНУ-д аавтайгаа хамт амьдарч байгаа хүүгээ санахаараа хийлч бүсгүй МУГЖ С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг сонсож, сэтгэлээ онгойтол уйлаад тайтгардаг гэсэн.
Хэдийгээр хүү нь ээжтэйгээ цахимаар холбоотой байдаг ч, хоёр жил уулзаагүй учраас санаж бэтгэрч байгаагаа “Халамцуу яриа” нэвтрүүлэгт оролцох үедээ дуулгажээ.