Интграмм хуудаснаа өөрийнхөө хоббигоор олны танил болж, олон хүнийг дагуулсан бүсгүйчүүдийн нэг бол таеквондочин Б.Намуун.
Элит спорт төвийн олимп клубд, спортын шигшээ багт хичээллэдэг тэрээр “Монголын таеквондо VI их наадам”-ын 3 төрөлд оролцон алтан медаль авсан. Тулааны урлагаар сүүлийн 5 жил хичээллэсэн гэдэг.
Казакстаны Алияагаас дутахааргүй чадварлаг охиныг хэн нь илүү царайлаг вэ гэж фенүүд нь талцдаг.
Царайлаг таеквондочин бүсгүй Б.Намуунд кинонд тоглох, рекламны нүүр царай болох урилга их ирдэг гэнэ лээ.