хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний арга хэмжээ энэ сарын 03-наас 07-ныг дуустал цахим хэлбэрээр орон даяар зохион байгуулагдаж байна.
Энэхүү нэгдсэн арга хэмжээний гурав дахь өдөр буюу 05.05-ны өдөр 10:00-13:30 цагт “Хүүхдийн эрх – Эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин” сэдвээр хяналтын болон боловсролын байгууллагуудын оролцоотой олон нийтийн форумыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран зохион байгуулна.
Хэлэлцүүлгээр сургалтын орчныг эрүүл, аюулгүй, ногоон орчин бүрдүүлсэн байхаар хувирган өөрчлөх нь нэн тэргүүнд анхаарал хандуулах асуудлын нэг бөгөөд үүнд талуудын үүрэг оролцоо, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэн тодорхойлох зорилготой.
Та бүхэн EDUEXPO.MN хаягаар орж, бүртгүүлэн цахим хэлэлцүүлэгт шууд оролцох боломжтой. Мөн цахим хэлэлцүүлгийг дээрх хаягаар болон МХЕГ-ын пэйж хуудаснаас шууд дамжуулалтаар үзэх боломжтой.