“Яг түүн шиг” шоунд оролцоод загварын тайзан дээр гаргасан амжилтаасаа илүүтэй нэрд гарсан хүн бол загвар өмсөгч С.Сарнай шоу нэвтрүүлгээс хасагдсаныхаа дараа өөрийн хөрөг нэвтрүүлгийг үзэгчдэд сонирхуулж, хувийн амьдралынхаа жаргалтай агшнуудаас хуваалцсан билээ.
Түүний нөхөр Э.Мөнх-Эрдэнэ мөн л “Монгол модель” агентлагт харьяалагддаг загвар өмсөгч бөгөөд “Эф Си Улаанбаатар” багийн тамирчин залуу юм.
Эхнэрээсээ илүү хүүхнүүдийн харцыг булаадаг энэ залуу эрэгтэй моделиуд дундаа царайлгаараа тэргүүн эгнээнд жагсдаг. С.Сарнай нөхрийнхаа тухай ярихдаа “ Урьд нь бид хоёрыг үерхдэг гэж мэддэггүй байхад нэлээд охидууд манай хүн рүү чат бичдэг байсан. Над руу ч, бас бичдэг л байсан. Сүүлд бид хоёрыг үр хүүхэдтэй болоод нэг гэр бүл болсон гэж мэдээд тэгэхээ больсон. Манай нөхөр надад ер нь янз бүрийн зүйл яридаггүй юм. Би ч өөрөө мэдээд байхыг хүсдэггүй л дээ. Хань маань ер нь их даруухан, өрөвч, зөөлөн сэтгэлтэй, олны дунд биеэ маш зөв авч явдаг. Би ч бас нөхөр шиг ээ, их өрөвч хүн л дээ. Тийм болохоор хоёулаа их өрөвч хүмүүс чинь хүнд ашиглуулчих гээд байдаг сул талтай.
Манай хүн хоёр хүүхдэдээ дэндүү хайртай. Зарим хүмүүс “танай нөхөр чинь хүүхдэдээ хоолыг нь хийж өгдөг юм уу, хүүхдээ хараад гэртээ байдаг юм уу” гэж асуудаг. Бид хоёр хэн хэний хаа зав чөлөөнд тааруулаад хүүхдээ хардаг” гэжээ.
Хоёр хүүхдийн аав болсон гэхээргүй Э.Мөнх-Эрдэнийн халууха н зургуудыг сонирхуулж байна.