Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Ж.Болд даргаа баярынхаа төсвийг цагдаа нараасаа биш сайдаасаа “босгооч”!!!
Нийгэм

Ж.Болд даргаа баярынхаа төсвийг цагдаа нараасаа биш сайдаасаа “босгооч”!!!

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/08/20211 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ж.Болд даргаа баярынхаа төсвийг цагдаа нараасаа биш сайдаасаа “босгооч”!!!

Цар тахлын энэ хүнд цаг үед ачааны хүндийг онцгой байдлын алба, эмнэлэг, цагдаа нар үүрэлцэж байгаа. Харин ачааны хүндийг үүрч байгаа онцгой байдлын албыг Шадар сайд муухай харагдуулж, эмнэлгийн ажилчдаа зөв зохион байгуулж чадахгүй сайд нь “жулдаж”, цагдаагийн алба хаагчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч цалин, илүү цагийн урамшууллаа ч авч чадахгүй байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагын 100 жилийн ой болж байгаатай холбоотойгоор цагдаа нарт асар их дарамт ирж байгааг энэ удаад бид онцолж байна.

Цагдаагийн 100 жилийн ой долдугаар сард болно. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас нийт ажилтан албан хаагчдаа дарамтлаж эхэлжээ. Тухайлбал Цагдаагийн ерөнхий газрын харъяанд байдаг

  • Мөрдөн байцаах алба
  • Эрүүгийн цагдаагийн алба,
  • Хэв журам хамгаалах алба,
  • Экологийн цагдаагийн алба,
  • Тээврийн цагдаагийн алба,
  • Дүүргүүдийн цагдаагийн хэлтэс гэх эдгээр газрын албан хаагчдаас өнгөрсөн сард хөл хорионы үеэр хоёр өдрийн цалинг нь Цагдаагийн ерөнхий газар 100 жилийн ойгоо тэмдэглэх нэрийдлээр хүчээр татан авчээ.

Мөн дээр нэр дурдсан алба бүрээс 100 жилийн ойгоо тэмдгэлэхийн тулд 200 сая төгрөг босгож яаралтай тушаа гэсэн захирамжийг дотоодоо гаргасан байна.

200 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд тухайн албанд ажиллаж байгаа 1 албан хаагчид ХОЁР САЯ төгрөг бэлнээр олж ирэх үүрэг өгсөн байна. Энэ мөнгөө 5-р сарын 9-нд Даваа гарагт ажилдаа ирэхдээ авчир гэж албан хаагчдаа дарга нар нь дарамтлаж эхэлжээ. Мөнгөө төлж чадахгүй бол унаж байгаа машинаа барьцаанд тавь, аав ээжээрээ тэтгэвэрийн зээл авхуул, найз нөхөдөөсөө ав, үнэт эдлэл байдаг бол ломбарданд тавиад ч хамаагүй ХОЁР САЯ төгрөг олж ирэх ёстой гэж дарамтлаж эхэлжээ.

Мөн дүүргүүдийн цагдаагийн хэлтэс бүрээс НАЙМАН САЯ төгрөгийг алба хаагч нарынхаа саналыг асуулгүй шууд цалингаас нь хураан авчээ.

Улс орон цар тахалтай байгаа ийм хүнд үед аливаа баяр цэнгэлийг хойш тавин, улсын эдийн засгийг босгох алхамыг хийхийн оронд цар тахал эхэлсэн өдрөөс хойш өдөр шөнөгүй ажиллаж байгаа албан хаагчдын цалин руу халдаж байгаа нь хэр шудрага ёс вэ?

Мөн ирэх намар болох мөрдөн байцаах газрын 75 жилийн ойг угтан ийм хэмжээний мөнгийг дахин татан авна гэсэн шуум албан хаагчид дунд тархаад байна.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар,  Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нараа ачааны хүндийг үүрч байгаа цагдаа нарынхаа цалингаас, урамшууллаас ингэж татаад байхаар ямар мөнгөөр нь тэд амьдрах вэ? Өөрөө гэртээ үзэгдэхгүй, цалин нь үзэгдэхгүй ийм нөхцөлд залуу гэр бүлүүдийн амьдрал ямар байх вэ гэдгийг төсөөлөөд үзээрэй.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

1 сэтгэгдэл

  1. Сэтгүүлч on 05/08/2021 13:19

    Худлаа юм бичихээ болиоч ээ. Хаана хэн тийм мөнгө нэхээд байгаа юм бэ? Албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан алба хаагчдын дурсгалд зориулсан хөшөөнд алба хаагчид сайн дураараа 1 өдрийнхөө цалинг хандивлаж байгаа. Заавал өгөх албагүй. 2 өдрийн цалин гэж юугаа яриад байгаа юм. Заавал өг гэж хэн ч шахаж шаардаагүй. Харин ч алба хаагчдын халааснаас ямар ч мөнгө авч болохгүй гэж үүрэг өгсөн байгаа шдээ.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.