Гэр бүлийн маргааны улмаас эрчүүд амиа хорлох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 07-ны өдөр эхнэртэйгээ муудсан залуу өөрийгөө шатааса н байна.
Хэргийг тодруулбал, Баянхонгор аймгийн Баянговь сумын 2-р багт суух Ж.Л гэх 26 настай эрэгтэй өрийгөө шатаажэ э . Түүний биеийн 85-90% түлэгдэн хүнд гэмтэж, аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа аж. Тэрбээр өөрийгөө шатаахдаа согтуурса н байсан гэх мэдээлэл байна.
Түүний хувьд өөрийгөө шатаах болсон шалтгаан нь эхнэртэйгээ маргалдсантай холбоотой аж. Тэрбээр хэрэг гардаг өдөр эхнэртэйгээ маргалдаж, гэрээсээ гарч яваад “ би амиа хорлолоо” гэсэн утгатай зурвас явуулаад өөрийгөө шатаасан байна.
Үүнээс гадна гэр бүлийн маргааны улмаас амиа хорлосон тохиолдол сүүлийн үед ихээр бүртгэгдэх болжээ. Өөрөөр хэлбэл амиа хорлож байгаа хүмүүсийн дийлэнх нь эрчүүд бөгөөд сүүлийн үед сэтгэл санаа тогтворгүй, ааш зан хурц болсон гэх шинж тэмдэг илэрдэг байна. Тиймээс иргэн та өөрийн ойр орчмын хүнд ийм шинж тэмдэг илрэх юм бол сэтгэл зүйчид хандаж, болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлэх хэрэгтэйг сэрэмжлүүлж байна.