Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Rokit bay 37 нас хүрлээ
Папарацци

Rokit bay 37 нас хүрлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/11/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хамгийн олон сонсогч, шүтэн бишрэгчтэй дуучнаар тодроод байгаа Rokit Bay буюу Пуужин Баярааг хүүхэд, залуус андахгүй сайн мэднэ. Тэрбээр гурван жилийн өмнө “Авъяаслаг монголчууд” шоуны шүүгчийн цэнхэр дэлгэцээр та бидэнтэй уулздаг байв.

 

Түүний наргианч зан, өрөвч зөөлөн сэтгэл, шудрага зан нь дунд эргэм насныхан болоод ахмадуудаас онц үнэлгээ авах болсон тэрээр сүүлийн хэдэн жил хувийн амьдрал, шинэ уран бүтээлээ төвхнүүлээд завгүй. Хоёр дэрсхэн охин, хүүгийн аав болсон тэрээр өчигдөр 37 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.


Энэ тухай түүний гэргий стилист, дуучин Ану өөрийн цахим хуудаснаа нөхрийнхөө шинэ уран бүтээл дууны үгийг бичиж “Түүний минь төрсөн өдөр.
Хязгааргүй чамдаа өгдөг хайрын хэмжээ хязгааргүй хязгааргүй…Ялгаагүй зах хязгааргүй огторгуйгаас ч ялгаагүй… Өвгөн болсон хойно ч эрхлүүлсээр байхын тулд муухай бүхнийг хэрэглэхгүй ээ. Олон жил дэргэд чинь байна хань минь” гэжээ.
“Пуужин Баяраа” гэдэг Rokit bay-ийн хувьд “Нэг өдрийн хаан”, “Бор арьст Гаамп” дуунуудаараа олны танил болсон, бараг л найман настай балчираас наян настай буурал хүртэл мэднэ. Тэгвэл дуунаас бусдаар тэр хэн бэ гэдгийг та бүхэндээ сонирхуулж байна.

Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн, дөрөвдүгээр хороололын унаган хүү бөгөөд 77-р сургуулийг төгсчээ. Түүнийг дөрвөн настайд аав нь өөд болсноор тэр эмээгийн амины ганц ач хүү болж үлдсэн түүхтэй. Түүнийг Америкаас ирсэнийх нь дараа буюу энэ зэрэгт хүрч амжаагүй байхад нь эмээ нь өөд болжээ. Тиймээс тэр эмээдээ сайн яваагаа үзүүлж чадаагүйдээ их харамсдаг хэмээн ярьж байсан.

Rokit Bay багадаа зохион бүтээгч болохыг мөрөөддөг байсан бөгөөд дунд сургуульд сурч байхдаа тэр зураг болон биеийн тамирын хичээлдээ дуртай байж. Одоо зураг зурах хобиттой юм байна.
О.Баярсайхан ШУТИС-ийн КТМС-ын компьютер графикийн ангиасаа гарч АНУ-руу бизнесийн удирдлага маркетингийн чиглэлээр суралцахаар болоод тэндээ таван жил амьдарчээ. Ингээд түүнд АНУ-д үргэлжлүүлэн сурч жирийн ажилчин болох эсвэл дуртай зүйлээ хийж дуугаа дуулах гэсэн хоёр сонголт гарч ирсэн байна. Ингэхдээ тэр дуулахыг илүүд үзээд сургуулиа орхижээ. Rokit Bay гэдэг нэр гурван өөр утгатай. Эхнийх нь Rock it Bay буюу Доргиогоод өг, Баяраа. Хоёр дахь нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Аюултай ч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүйд хүрнэ гэсэн утгатай. Сүүлийнх нь Raw kit Bay буюу хөгжмийн амьд дуугаралт гэсэн үг юм байна.

Тэрбээр Америкт сурч байх хугацаандаа Номин хэмээх бүсгүйтэй online–аар танилцан, үерхдэг байжээ. Тэд өөр өөр хотод амьдарч байсан ч үүнийгээ алсын зайны үерхэл хэмээн ярьдаг байсан гэнэ. Тэд өдөр бүр интернэтээр харилцдаг байсан ч Rokit Bay салах шийдвэр гаргаснаар эхний бөгөөд сүүлийн удаа уулзсан юм билээ.
Тэр хуучин найз бүсгүйдээ зориулан “Бид хоёр” хэмээх дуугааа хийжээ. Ингээд 33 насандаа одоогийн эхнэр Анутай гэр бүл зохиосон байна.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.