Хаа ч явсан гялалзаж, хачин их өөртэй итгэлтэй дүрээр олны өмнө гардаг дуучин Ука нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг билээ.
Хувийн амьдралаа ихэд нууцалдаг тэрээр Г.Эрдэнчулуун хэмээх бизнесмен эртэй гэрлэсэн бөгөөд хосууд Сүбээдэй хэмээх хүү, Энгүүдэй хэмээх охинтой.
Гэр бүл зохиосноосоо хойш улам ч гэрэлтэх болсон тэрээр хүүхдүүдээ олны нүднээс ихэд нууцалдаг. Түүний хүү Сүбээдэй 7 нас хүрч буй бөгөөд ээжийнхээ үнэнч туслах гэнэ шүү.
Дуучин бүсгүй өөрийнхөө цахим хуудаснаа хүүгийнхээ тоос соруулж буй бичлэгийг хальт оруулсан байна. Ээжийгээ дуурайхаас илүүтэй аавтайгаа төстэй хүүгээ нярай үед нь л олонд харуулж байсан тэрээр тун удахгүй албан ёсоор гэр бүлээ олонд танилцуулах биз ээ.