Монголын урдаа барьдаг уран нугараачдын нэг Э.Лхагва-Очирын “босолт” хүүхнүүдийг бүү хэл залуусын амыг ангайлгаж, нүдийг бүлтийлгэж байна.
Тэрээр сүүлийн үед сунгалтын онлайн сургалтыг хийж байгаа. Циркийн урлагт 25 жил ажиллаж буй тэрээр хөлний ар талын шөрмөс, булчинг ашиглан А суулт байрлалаас шууд босч буй бичлэгээ сошиалд тавьснаар ийнхүү гайхшрал төрүүлэх болжээ. Үл итгэгч нар түүнийг бичлэгээ урвуулан гүйлгэж үзүүлж байна гэх. Харин тэрээр уг үйлдлээ лайваар үзүүлж амыг нь таглав.
Э.Лхагва-Очирын хувьд монголын манлай уран нугараач Норовсамбуу гуайн отгон шавь нарын нэг юм.