Эмэгтэй хүн жаргаж байна уу, зовж байна уу гэдэг нь нүднээсээ харагддаг гэж хэн ч билээ, хэзээ ч билээ хэлсэн байдаг.
Монголын олны танил гэр бүлүүдийн дундаас ардын дуучин Д.Бурмаа нүдэндээ галтай, нүүрэндээ цог жавхаатай байгаагаараа тодрон харагддаг.
Улсын начин Насандэлгэрийн цайг чанаж, гурван хүүхдийн ээж болсон тэрээр амьдралдаа сэтгэл хангалуун, дүүрэн жаргалтай амьдарч байгаагаа нуудаггүй.
Эр нөхөртөө зориулж “Монгол бөхийн гэргийн дуу”-г дуулсан нь олон хүний сэтгэлд хүрсэн төдийгүй бөхчүүдийн эхнэрүүдийн сүлд дуу болсон гэхэд хисдэхгүй.
Багаасаа ятга тоглож сурсан түүний үндсэн мэргэжил урлаг судлаач. Гэвч ятга шигээ уянгалаг хоолойтой түүнийг ард түмэн дуучин хэмээн хүндэлдэг.
Сайн нөхрийн дэргэд үргэлж гэрэлтдэг гэдэг гэр бүлд нь хамгийн сайхан бүхнийг хүсье.