Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ц.Эрдэмбилэг: Вакцин хийлгэсний дараа нас барсан гэх эмэгтэйн эндсэн шалтгааныг суурь өвчнөөс үүдэлтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа
Мэдээ

Ц.Эрдэмбилэг: Вакцин хийлгэсний дараа нас барсан гэх эмэгтэйн эндсэн шалтгааныг суурь өвчнөөс үүдэлтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа

Эрхэм админBy Эрхэм админ05/12/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төрөөд удаагүй байсан хөхүүл эмэгтэй вакцин хийлгээд нэг өдрийн дараа нас барсан гэх мэдээлэл гарсан бөгөөд Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт гарсны дараа олон нийтэд мэдээлэл өгнө гэж ЭМЯ өнөөдөр мэдэгдсэн.

Тэгвэл ШШҮХ-ээс урьдчилсан байдлаар суурь өвчлөлөөс буюу тархины цус харвалтаас үүдэн амиа алдсан талаар дүгнэлт гаргасан гэдгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээллээ.

Тэрбээр мэдээлэл хийхийнхээ өмнө эрүүл мэндийн салбар болон ЭМЯ-ны зүгээс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгчдөд гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдээд энэхүү харамсалтай тохиолдол вакцинаас үүдэлтэй хэмээх ташаа мэдээлэл тарсан нь бусад ээжүүдэд дархлаажуулалтад хамрагдахаас айж болгоомжлох, цаашлаад коронавирусийн халдвар авч, өвчлөх эрсдэлтэй хэмээн үзсэн тул ийнхүү яаралтай мэдээлж байгаагаа тайлбарлав.

Мөн вакцинжуулалтын дараах урвал, хүндрэлийн хамаарлыг тогтоох хороо ажилладаг бөгөөд энд олон төрлийн эмч, мэргэжлийн хяналтын байцаагч, эмгэг судлаач, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба, дархлаа судлаачид ажилладаг гэдгийг дурдлаа.

“ШШҮХ-ийн эмгэг судлалын шинжилгээгээр урьдчилсан байдлаар бүсгүйн эндсэн шалтгаан вакцинтай ямар ч холбоогүй болох нь тодорхой болж эхэлж байна. Талийгаачийн оношийг танилцуулбал, тархины суурийн судасны өмнөд артерын духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгт анивирзм буюу судасны том хэмжээний цүлхэнтэй байсан байна. Энэ цүлхэн хагарснаас болж тархины хоёр тал бөмбөлгийн суурин хэсгийн архенойд гэж нэрлэдэг аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүсэж, уг эмгэгийн улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.

Энэ эмгэг нь дэлхийд болон Монгол Улсад нас баралтын шалтгаан, тэр дундаа халдварын бус нас баралтын шалтгааны тэргүүнд бичигддэг. Сүүлийн 5 жилийн байдлаар жилд 6,200 хүн тархины харвалт оношоор эмнэлэгт хэвтэж, тусламж үйлчилгээ авч байна. Нас барах эрсдэл гэвэл 60-87 хувь нь тусламж авч чадахгүй, эсвэл тусламж авах явцдаа нас бардаг гэсэн статистик байна. Мэс заслын эмчилгээ хийгддэг. Хагалгаа амжилттай хийгдсэн ч хагалгааны дараах 14 хоногт нас баралт 16 хувьтай байдаг.

Сүүлийн үеийн судалгаагаар жилд 10 орчим жирэмсэн болон хөхүүл ээж нарт уг эмгэг тохиолдож, 2019 оны байдлаар хоёр эх эндсэн байна.

Харамсалтайгаар нас барсан эмэгтэй маань даралт ихсэх эмгэгээр сүүлийн жилүүдэд хянагдаж байсан, жирэмсний хяналтын картад мөн энэ талаар бүртгэгдсэн байна. Уг эмгэг санамсаргүй байдлаар оношлогддог, ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг. Тиймээс бусад шалтгаанаар шинжилгээ хийх явцад илэрдэг. Хармсалтай нь талийгаач эмэгтэй оношоо мэдэхгүй, санамсаргүй байдлаар судасны анивиризм болсон нь вакцинжуулалтын цаг хугацаатай давхцаад тархинд цус харваж нас барсан байна.

ЭМЯ-ны зүгээс ийнхүү яаралтай мэдээлэл хийж байгаагийн шалтгаан нь вакцины улмаас хөхүүл эмэгтэй нас барсан гэсэн ташаа мэдээлэл нь цаашдаа олон хөхүүл, нялх хүүхэдтэй ээж нарт айдас төрүүлж, вакцинд хамрагдахгүй, улмаар халдвар авах өвдөх эрсдэл үүсэх тул мэдээлэх нь зүйтэй гэж үзлээ” гэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.