“Comedy Law” клубын урдаа барьдаг комедиан бол Хантүмэн буюу Хану. Гадаадад сургууль төгсөж гахайн шувууны мах идэж ирсэн тэрээр уг нь бизнесийн удирдлагын мэргэжилтэй гэсэн.
Гэвч одоогоор “ажилгүй”-чүүдийн эгнээнд байдаг. Хааяа сонирхлоороо блог хөтлөж, рекламанд тоглосон шигээ амьдарч байгаа. Хаа очиж хайртай гэргий нь Боловсролын яаманд өндөр албан тушаал эрхэлдэг боловсролтой, үзэсгэлэнтэй бүсгүй.
Ярианы бядаараа эхнэрээ эргүүлсэн гэдэг тэрээр өөрийн цахим хуудаснаа “Жорлонгын оочер арай хэтэрлээ” гэдэг зураг нийтлэсэн нь олон хүнд инээд, маазрал бэлэглэж байна.
Мэргэжлийн жүжигчид хүн инээлгэх хэцүү гэж ярьдаг бол, мань хүнд хүнийг инээлгэж, харцанд нь мишээл тодруулах шиг амархан зүйл байдаггүй гэсэн шүү.