Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга асан халдвар судлаач, доктор А.Амбасэлмааг Монгол улсын гавъяат эмч цолоор шагнасан.
Дэлхийн нийтийг хамарсан цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед хүний гавъяат эмч А.Амбасэлмаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, анагаах ухааны салбарт салбарт 38 жил ажилласан өөрийнхөө туршлага мэдлэгийг ажилдаа бүрэн зориулдаг гэдгийг эргэн тойрныхон нь хэлдэг.
Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Амьдралын тэсвэр тэвчээрийн дээдийг эмэгтэй хүн л гаргадаг” хэмээн хэлсэн нь анагаах ухааны салбарын төдийгүй энгийн монгол эмэгтэйчүүдийн талархалыг хүлээсэн.
Түүний хэлсэн санаа нь, анагаах ухааны салбарын ажилтнуудын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэд ар гэр, үр хүүхдээ орхигдуулан ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсож байгааг онцолсон юм.