Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хорт хавдрын эх үүсвэр хөрсний бохирдлыг ЯАХ ВЭ?
Мэдээ

Хорт хавдрын эх үүсвэр хөрсний бохирдлыг ЯАХ ВЭ?

Эрхэм админBy Эрхэм админ05/17/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлчүүдийн хувьд утаа, униар нүүрс тортогоосоо салж, уушги дүүрэн амьсгалах цаг нь.

Гэхдээ энэ жилийн тухайд мэдээж амны хаалттай. Дулааны улирлыг дагаад утааны дайтай асуудал болоод удаж буй. Хөрсний бохирдол ковидоос дутахгүй нийслэлийн оршин суугчдын эрүүл мэндэд заналхийлж байна. Хөрсний бохирдлын улмаас өсөлтгүй жирэмслэлт, хортой хоргүй хавдар, гэдэсний цусан суулга, элдэв нянгийн гаралтай өвчлөл нэмэгддэг.

 

Улаанбаатар хотын хэмжээнд 200 гаруй мянган айл нүхэн жорлонтой. Тэдний 80 гаруй хувь нь зориулалтын дагуу баригдаагүй, битүүмжлэгдээгүй. Үүнээс гадна 140 мянга гаруй муу усны нүх, хуримтлагдсан хог хаягдал нийлээд гэр хорооллын хөрсийг органик бохирдолд оруулдаг. Судалгаанд авсан дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн тоо баримт бий.
Дээрх нь органик бохирдлын жишээ. Харин химийн бохирдол гэдэг илүү аюултай эрсдэл зэрэгцэн газар авсаар буй. Үүнд нефть, шатах тослох материал, арьс ширний үйлдвэрийн хог хаягдал зэрэг хорт бодисуудын тухай яригддаг. Хар тугалга, хром, цайрын бохирдол Нийслэлийн зарим хэсгийн хөрсийг бохирдуулсаар буй нь судалгаагаар батлагддаг.

Тухайлбал, “Да Хүрээ” автомашин худалдааны төвийн хойд тал, “Наран туул” худалдааны төвийн хойд хаалга, Гандангийн зүүн урд талын гэр хороолол тэргүүтэй найман газрын хөрснөөс дээж аван шинжилсэн. Ингэхэд хар тугалга хүлцэх дээд хэмжээнээс 1.02-1.5 дахин их, хүнцэл 2.5 дахин их гарсан байдаг.
Одоогоос хэдэн жилийн өмнө буюу 2016 онд, Нийслэлийн есөн дүүрэг дэх суурьшмал газруудын хөрсөнд хийсэн шинжилгээ хийхэд 48.1 хувь нь дунд болон их хэмжээний бохирдолтой гэж гарчээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр 2017 онд уг асуудлыг хэлэлцэж “Нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах” тухай 03/03 дугаарт зөвлөмж гарсан байдаг. Бүтэн дөрвөн жил өнгөрч байхад өнөөг хүртэл бодит үр дүн төдийлөн харагдахгүй байна.

Тухайн үеийн НИТХ-ын төлөөлөгчид манай улсад үүнд чиглэсэн бодлогын баримт бичиг байдаггүй тухай, мөн “2020 онд ийм зүйлс хийнэ, 2021 онд ийм үр дүнд хүрсэн байна” гэсэн төлөвлөгөө бүхий дунд болон урт хугацааны бодлого алга” хэмээн ярьсан байдаг.

Олон улсын жишигт голын ай саваас 500 метрийн радиус дотор ямар нэг үйлдвэрлэл, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж болохгүй гэхчлэн хуульчилсан байдаг. Харин манайд өнөөг хүртэл Хан-Уул дүүрэгт бохир усаа Туул гол руу урсгадаг арьс, ширний үйлдвэрүүд ажилласаар л байна. Тэднийг суурьшмал бүсээс гаргаж, нүүлгэх ёстой юм. Энэ бүх ажил төрийн хууль, дүрмээр зохицуулагдахаас өөр аргагүй. Мөн замбараагүй олон авто засварын газруудыг хяналтад авах хэрэгтэй. Эмнэлгийн хог хаягдлыг нарийн тусгаарлаж устгадгийн адил автомашины сольсон тос, аккумулятор, хэрэглэсэн баттерей зэргийг тусгай журмаар устгадаг болох ёстой зэрэг хөрс бохирдуулж буй эх үүсвэрүүдийг төрөөс бодлогын хэмжээнд зохицуулах шаардлагатай.

Өвөл агаарын бохирдлыг арай ядан хүлцэж тэвчээд, зун нь хөрсний бохирдолтой шууд золгодог Нийслэлчүүдийн жилээс жилд тогтсон хэмнэлийг өөрчлөх цаг нэгэнт болсон. Жил улирах тусам нэг монгол хүний эрүүл мэнд дордсоор буй гэдгийг санууштай.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.