Г.Анархүү, Ю.Балжидмаа нарын хүү ирэх есдүгээр сард 2 нас хүрнэ. Аавынхаа халамж хайраар өсч яваа хүүг анх төрөхөд нь Г.Анархүү цахим хуудаснаа “Төр улс минь төвшин байхийг ерөөж, Английн аугаа хаан Arthur-ыг билэгдээд, Viking бурхан Thor-ыг билэгшээж, Түмнээ манлайлж яваарай гэж А үсэг дарааллуулан Анархүүгийн Аатөр хэмээн нэрийдэв” хэмээн нийтэлж байлаа.
Гэвч хүүгээ ой хүрэх үед Г.Анархүү хүүгийхээ ээжийг нь төрхөмд нь буцааж, хүүгээ өөр дээрээ авч үлдэн өсгөж яваа. Эр хүний тоглоом хатуу гэдгийг ой ухаан нь бүрэн тогтоогүй балчир үрдээ ойлгуулах гэж хичээж, “заамдан” авч явсан нь олон хүний бухимдлыг төрүүлж байлаа. Бусдаар бол тэр сайн аав гэнэ лээ.
Хүүгийн ээж “MNTM” шоуны шилдэг оролцогчдын нэг, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ю.Балжидмаа хүүтэйгээ тэр бүр уулзаад байдаггүй.
Түүнийг хүүгээ тоодоггүй гэсэн сэтгэгдэлтэй нэгэн байхад, Г.Анархүү уулзуулдаггүй гэж “хардах” ч нэгэн бий.