Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Долоо хоногийн өрнийн зурхай
Папарацци

Долоо хоногийн өрнийн зурхай

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/17/2021Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хонь

Хонины ордны бизнес эрхлэгчид энэ долоо хоногт хэцүү шалгууруудтай нүүр тулах бололтой. Гэхдээ зөв зүйлдээ төвлөрч, хичээн ажиллаж чадвал таны шаргуу хөдөлмөрийн үр дүн ойрхон байна. Чадварлаг хонины ордныхонд энэ долоо хоногт гэрээсээ хол ажиллах шаардлага үүсч магадгүй. Боломжийг ашиглан сайн ажиллаж чадвал шан харамж нь харамгүй ирнэ. Мөнгөө хадгалж, гамтай хэрэглэхгүй бол асуудал долоо хоногийн сүүлээр хэцүүдэж болзошгүй. Гэрлэсэн хонинууд хайртынхаа эрүүл мэндэд анхаарахад илүүдэхгүй.

Үхэр

Бизнес эрхлэгчдийн ажил энэ долоо хоногт бага зэрэг удаашрах хэдий ч сайн мэдээ сонсох тул урам зоригоо алдахгүй байх нь чухал. Тулгарах олон сорилт танд олон боломжийн үүд хаалга нээж өгөх болно. Ажилтан үхрийн ордныхонд удирдлагаас дарамт учруулж болзошгүй тул энэ долоо хоногт ажлын бүтээмжээ өндөр байлгахыг хичээгээрэй. Богино хугацаанд хялбар аргаар их хэмжээний орлого олох гэж хичээх нь өндөр эрсдэл дагуулах тул элдэв асуудалд хянамгай хандахыг зөвлөж байна. Энэ долоо хоногт олон шинэ найз нөхөдтэй болж магадгүй. Уушги тань өвдөж болзошгүй тул эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

Ихэр

Гадаадынхантай хамтарч ажилладаг бизнесмэнүүдэд ажлаа дуусгахад хүндрэл үүсч болзошгүй. Харин ажилтан ихрүүдэд даргын зүгээс багагүй дарамт ирж, ажлын ачаалал ихтэй долоо хоног болох бололтой. Мөнгөний урсгал өмнөх шигээ нэгэн хэвийн үргэлжилж, төсөөлөөгүй зардал гарч ирэхгүй. Хэдий тийм ч зардлаа хянаж, чадахаараа мөнгө хадгалахыг хичээгээрэй. Хостой ихрийнхэн энэ долоо хоногт хайртынхаа аашнаас залхаж болзошгүй. Хэцүү үеүдэд хайртыгаа ойлгож, хүндэтгэн, хүлээцтэй хандахыг зөвлөе. Ажлын стрессээ цаг тухайд нь тайлаарай. Мөн биеийн дээд хэсэг гэмтэхээс болгоомжил.

Мэлхий

Жижиг, дунд бизнес эрхлэгчид худалдан авалтаа нэмэгдүүлэхийн тулд ашгийн хувиа багасгах шаардлага тулгарна. Товлосон хугацаандаа хэрэглэгчдэдээ бараа, үйлчилгээгээ нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсч болзошгүй тул бэлтгэлтэй байхыг сануулж байна. Мэлхийн ордныхон санхүүгийн тал дээр эрсдэлтэй алхам хийхгүй байж, зардлаа танах хэрэгтэй. Гэр бүлийн зардал энэ долоо хоногт өсөх төлөвтэй байна. Эрүүл мэнддээ анхаарч, элдэв зовиур илэрвэл даруй эмчид хандахыг анхааруулж байна.

Арслан

Таны ирээдүйг тодорхойлж чадах тохиролцоо ойрхон байна. Гэхдээ яаран сонголт хийж болохгүй. Үгүй бол тохиролцсон ажлыг гүйцэтгэж дуусахад бэрх байх бололтой. Ажилтан арслангуудад энэ долоо хоног бага зэрэг хэцүү санагдах байх. Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл зохих хэмжээнд үнэлэгдэхгүй байж ч болзошгүй. Санхүүгийн хувьд энэ долоо хоног таны боломж. Гэхдээ илүү зардал гаргахаас зайлсхийх нь зөв. Шинэ найзтай болж магадгүй. Гэр бүлийнхээ гишүүний муухай ааштай тулгарч магадгүй тул сэтгэл санаагаа бэлдээрэй. Уушгиндаа анхаарч, биеийн дархлаагаа дэмжээрэй.

Охин

Бизнес эрхлэгчид ашгаа багасгаснаар хэрэглэгчдээ илүү их татаж, өөр өөрсдийн зах зээлдээ сайн байр суурь эзлэх боломж бүрдэнэ. Ажилтан охины ордныхонд шинэ ажлын байрны санал ирж магадгүй. Энэ долоо хоногт орлого, зарлагадаа анхаарч, чадах хэмжээгээрээ хуримтлал үүсгэвэл хожим нь яаралтай тохиолдолд танд хэрэг болно. Гэрлэсэн хосууд хамтдаа илүү их цагийг өнгөрөөж, бие биенээ улам таньж мэднэ. Бэртэж гэмтэж болзошгүй тул хянамгай байхыг зөвлөж байна.

Жинлүүр

Бизнес эрхлэгч жинлүүрийнхэнд төсөөлөөгүй хүндрэлүүд тулгарах бололтой. Ийм үед чадвараа дайчилж, ухаалаг шийдвэрүүд гаргаснаар байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж бүрдэнэ. Хялбар аргаар мөнгө олох гэсэн оролдлого эсрэгээрээ тооцоолоогүй зардалд хүргэх эрсдэлтэйг санаарай. Зардалдаа хянамгай хандаж чадвал энэ долоо хоногт санхүүгийн элдэв асуудал үүсэхгүй. Шинэ долоо хоногт шинэ найзтай болж магадгүй. Гэвч шинэ хайр дурлалтай учирвал болгоомжтой байх хэрэгтэйг санаарай. Учирсан нэгэндээ хэт захирагдаж болохгүй. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндээ дэмжээрэй.

Хилэнц

Бизнес эрхлэгчдийн хувьд зах зээл тань жижгэрч, бизнесээ эрхлэн явуулахад хүндрэл учрах тул бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хилэнцийн ордныхон энэ долоо хоногт шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай. Санхүүгийн хувьд түрийвчээ хоослолгүй байж гэнэтийн үед хэрэглэх мөнгө хадгалах хэрэгтэй. Гэрлэсэн хосуудын хувьд санал зөрөлдөх асуудлууд гарч ирэн, тус тусдаа цагийг өнгөрөөж болзошгүй. Гэсэн хэдий ч энэ бүхэн түр зуурын асуудал тул сэтгэлээр унах хэрэггүй.

Нум

Хэцүү долоо хоногийг давж гарахын тулд хичээл зүтгэл шаардлагатай. Ажлаа хугацаанд нь дуусгахаас эхлээд олон асуудал тулгарна. Санхүүгийн байдал энэ долоо хоног танд хэрхэн илүү зардал гаргахгүй байхыг сайн зааж өгөх бололтой. Гэхдээ хичээл зүтгэлийн үр дүнд таны тогтмол орлого тодорхой хэмжээнд нэмэгдэх болно. Хосууд хамтдаа цагийг сайхан өнгөрөөх ч хувийн орон зай дутмаг байдлаас болж ам муруйж болзошгүй. Хоол боловсруулах болон амьсгалын эрхтэн тогтолцооны эрүүл мэндэд онцгой анхаарахыг зөвлөе. Үүнд идэвхтэй дасгал хөдөлгөөн хамгийн чухал.

Матар

Ашиг орлогоо нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлэх шаардлага тулгарснаар бизнес эрхлэгчид энэ долоо хоногт нэлээд стресстэй байна. Ажил ч ундарч, завгүй байх нь. Санхүүгийн хувьд тогтвортой байж, орлого өсөхгүй ч том зардал гарахгүй. Хараахан гэрлээгүй хосуудад ааш зангийн асуудал үүсч, даамжирвал салж сарниж ч болзошгүй тул ухаалаг, хүлээцтэй байхыг од эрхэс сануулж байна. Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал үүсэхгүй.

Хумх

Бизнесменүүдэд таагүй долоо хоног. Төлөвлөсөн ажлууд хугацаандаа бүтэхгүй байж магадгүй. Ажилтан хумхынхны хувьд шаргуу хөдөлмөр үр дүнгээ өгнө. Гэвч санхүүгийн хувьд байдал тийм ч сайн биш байна. Шинэ ажил эхлүүлэхэд ярвигтай байх бололтой. Гэсэн хэдий ч тэвчээртэй байж, амьдралаа урьдынх шигээ үргэлжлүүлж чадвал бүх зүйл аяндаа хэвэндээ орно. Хайртай хүмүүсийн тань өөр өөр байдал таны толгойг эргүүлэх тул энэ долоо хоногт гэр бүлийн элдэв асуудлыг шийдэх гээд хэрэггүй. Шинэ найзтай болж магадгүй. Эрүүл мэнд муудаж, сэтгэл санаагаар унах эрсдэл өндөр байгаа тул эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийгээрэй.

Загас

Бизнес эрхлэгчдийн хувьд таагүй долоо хоног тохионо. Гадаад гэрээ хэлэлцээрүүд бүтэхгүй байж болзошгүй. Ажилтан загасны ордныхны хичээл зүтгэлийн үр дүнд олон боломжийн үүд хаалга нээгдэнэ. Санхүүгийн хувьд орлого ашиг нэмэгдэх ч ахуйн зардал огцом өсч магадгүй. Зээл авахгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн худал амлалт өгөхөөс зайлсхий. Эрүүл мэндийн байдал тогтуун байх тул хооллолтдоо анхаарч, дасгал хөдөлгөөн хийгээрэй.

зурхай
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.