Сүүлийн үед залуусын дунд өөрийн уран бүтээлээрээ хүч түрэн гарч ирсэн Реппэр Roockie өнгөрсөн жил шүүхээс ха р тамх и мансууруула х бодистой холбогдсон хэргээ р хори х я л сонсож, саяхан хугацаанаасаа өмнө суллагдса н .
Тэгвэл түүнийг дуучин А.Хишигдалай өмөөрчээ. Тэрээр “Алдаатай оноотой залуу нас. Гэвч ухаарч ойлгож засах боломж үргэлж байдаг нь хичнээн сайхан. Мохоох нэг нь байхад түших нэг нь ч байдаг. Хөөрхөн ааштай Баганаа минь амжилт өөд зүтгээд өг” гэжээ.
Тэрээр нэрнийхээ тухай “Эхлээд нэрнийхээ утгыг яривал Rookie гэдэг нь “залуу тоглогч” гэсэн утгатай үг Roockie болоод “с” үсэг нэмэгдээд ирэхээр нэр үг болоод ирдэг юм. Нэг өглөө зүүрмэглээд хэвтэж байтал зурагтаар сагсан бөмбөгийн тэмцээн явж байгаа нь зүүдэнд орж ирээд тайлбарлагч нь “roockie” тоглогч тэглээ ингэлээ гээд л ярьж байсан нь ерөөсөө мартагдаагүй. Тэр өдөртөө дуугаа бичүүлээд дуусахад чиний нэрийг хэн гэж бичих вэ гэж асуухад нь яагаад ч юм roockie гээд хэлчихсэн юм. Одоо бодоход Roockie гэдэг хэзээ ч хуучрашгүй санагддаг. Хэзээ ч, ямар ч үед залуу тоглогч хэвээрээ байна гэсэн утгатай. Харин миний гаргасан 20 гаруй дуу байдаг. 2017 онд гэхэд л арав гаруй дуу гаргасан. Түүнээс олонд танигдсан дуу гэх юм бол “Мorning”, “Тайван” “Энд гарч ирэв” хамгийн сүүлд гаргасан “Нip hop охин” гэх мэт байгаа. Сүүлийн дуу болох “hip hop охин” дууны хувьд найман сарын эхээр гаргасан. Долоо хоногийн дотор гуч гаруй мянган хандалт авсан байсан” гэжээ.