“Positive Mongolians” блогийн хөтлөгч хосууд болох Түвшөө, Дөлгөөн нар сүүлийн үед ихээхэн хэл аманд өртөх болсон. Швэдэд сүшины газар ажилладаг байсан тэд охиноо монгол хэл, өв уламжлалаас холдуулахгүй тулд өөрсдийн блогоо бизнес болгосон. Тэднийг “ад үзэгсэд” их байхад, дэмжигчид нь түүнээс их.
Учир нь эх орондоо ирээд удаагүй байхдаа “Happy flowers” компанитай хэл ам хийж, шүүхээс тус компанид дааж давшгүй их хэмжээ мөнгөн торгууль тавьсанд хүмүүс дургүйцлээ илэрхийлж байв. Үүний дараа тэд “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт оролцож түрүүлсэн, мөн “21 000” реалити шоунд түрүүлсэнд нь дургүйцэх хүмүүс багагүй.
Тэгвэл тус блогийн хосууд өдгөө дахин нэг гэр бүлийн өрсөлдөөнт нэвтрүүлэгт хамтдаа оролцож байгаа аж. Энэ тухайгаа тэд хувийн цахим хуудаснаа дурьдаад “Энэ тэмцээнд дахиад түрүүлбэл дахиж хосын нэвтрүүлэгт орохгүй яршиг” хэмээн бичжээ.
“Positive Mongolians”-ын хосууд ийнхүү амжилт гаргаж байгаа нь тэднийг нэгэнтэйгээ хэрхэн ойлголцдогыг, нэг хүн шиг сэтгэж чаддагыг харуулж байгаа хэмээн дүгнэх хүн олон.
Учир нь тэд “Хосын жор” контентоороо өөрсдөдөө туршлага нэмэх, залуу гэр бүлүүдэд сургамж болох олон өнцгийг харуулж чаддаг.