Монголын охидын хамтлагийн анхдагчидын нэг болох Sweetmotion хамтлаг өдгөө рок попын тогоонд чанагдаад 24 жилийн нүүр үзэж байна.
Анх 1997 онп “Эмоушн” нэрээр гарч ирж байсан тэдний анхны бүрэлдэхүүнд “Хөгжим Бүжгийн Коллеж”-ийн төгөлдөр хуурын ангийн сурагч Г.Сүндэрмаа, хийлийн ангийн сурагч С.Сэрчмаа буюу одоогийн “хайрын дуучин” Селли, төгөлдөр хуурын ангийн сурагч Ц.Сарнай, хийлийн ангийн сурагч Б.Ганболор нар байжээ.
Тэд 1997 оны 4 сард Монголын Залуучуудын Соёлын Төв болон Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яамнаас хамтран зохион байгуулсан “Англи дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнд охид оролцож тэргүүн шагнал Гран При хүртэж байсан гэдэг. Харин өдгөө хэрхэн өөрчлөгдснийг дараах зургуудаас сонирхоорой.