Ерөнхий сайд асан Сү.Батболд, хатагтай Х.Отгонтуяа нар анхны амьдралаасаа хэн хэн нь ганц, ганц хүүтэй.
Хоёр талаасаа анхны амьдралаа орхин нийлсэн тэд Бадамцэцэг охиноо төрүүлснээр хэн хэнийхээ хадмуудад хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг. Хайрын баталгаа болж ирсэн Бадамцэцэг охиноо хэнээс ч илүү дураар нь өсгөсөн тухай ойр хавийнхан нь батлан ярьдаг. Бостаны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөөд АНУ-д “The New School”-д медиа менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан тэрээр өдгөө ямар ажил хийдэг нь тодорхой бус.
Хааяа аавынгаа өмөөрч сошиалд дуугардаг тэрээр “Star” телевизийг удирддаг байсан ч бусдаас ялгарч, амжилттай байж чадаагүй. Самади ахынхаа дотны найз Баясаатай 10 гаруй жил үерхэсэн тэрээр найз, залуу нохой хоёроороо сториг чимж, өөрийгөө гангалдаг.