“Улаанбаатар сонгодо” эмнэлгийн эзэн Б.Болдсайхан эмч өнгөрөгч өвөл БНСУ-ыг зорьж ходоодны хорт хавдраа авхуулсан. Бие нь тэнхэрч амжаагүй байхдаа “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд зүрхний цоорхойтой хүүхдүүдийг олон нийтийн хандив тусламжаар буюу ҮНЭГҮЙ мэс засал хийж, эмчилж байв.
Тэгвэл эрхэм эмчийн биеийн байдал сүүлийн үед эрс муудаж эхэлсэн байна. Дахин хорт хавдрын эсийн шинжилгээ өгөхөд хавдрын маркерууд дахиад өссөн байна.
Энэ тухайгаа тэрээр “.. энэ нас төгсгөлтэйг сануулсаар л … хавдарын маркерууд дахиад өсөж … хими давхар тунгаар 28 хоногоор явж байгаа ч … цаг хугацаатай уралдаад 1000 хүүхэд эрүүл болгоно оо … юмс үзэгдэл бүр зуурхан цахилаад чинагш одох …” хэмээн бичжээ.