Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хөдөөний айл Дөргөн суманд амьдрана
Папарацци

Хөдөөний айл Дөргөн суманд амьдрана

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/18/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөдөөний айл, хөдөөний хүн гэхээр л шалдар булдар, мэдээ, мэдээллээс хоцрогдсон, боловсрол тааруу, харанхуй бүдүүлэг гэх ойлголт хэдийн ард хоцорч.

Хөдөө гэрээсээ интернэтээр хотынхон болон орон нутгийн иргэдэд онлайнаар англи хэлний сургалт явуулахын зэрэгцээ эрүүл хэв маягийн зөвлөгөө өгдөг, гэргий нь гэрээсээ Стэнфорд, Мюнхений их сургуульд суралцаж, төгссөн, англи хэлээр хэвлүүлсэн номоо дэлхийн хамгийн алдартай “Amazon” цахим худалдааны сайтаар борлуулдаг, нэгэн өрх айл Монголд бий.

Өдгөө “Хөдөөний айл” блогоороо олонд танигдсан Ч.Ерөөлтүвшингийнх монгол орны баруун хязгаар болох Ховд аймгийн Дөргөн суманд амьдрахаар шийджээ. Тэд өмнө нь Төв аймгийн Батсүмбэр суманд гал голомтоо бадрааж, шинэ байшин барьж байсан. Яг үүн шигээ Дөргөн суманд шинэ байшин барьж, олон ястнуудын өв уламжлал, түүх соёлын блогоороо харуулах ажээ.

Ерөөлттүвшингийн гэргий С.Буянтогтох олон улсын хоол зүйч, иогийн багш мэргэжилтэй. Анх “Гуалиг ээжүүд” фэйсбүүк хуудас (өдгөө “Хөдөөний айл” хуудас 115 мянган дагагчтай) хөтөлж, өөрийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаа, бусдад зөвлөж, түгээдэг байжээ. “Гуалиг ээж” Буянтогтох анхандаа төрсний дараа гэдэсний булчингаа хэрхэн чангалах, стрессээ яаж зөв тайлах, гуалиг жирэмсэлье болон хүүхэдтэй холбоотой зөвлөгөөгөөг фэйсбүүк сүлжээнд оруулдаг байсан. Дараа нь нөхөртэйгөө хамт жин хасах арга туршлага, уушги цэвэрлэх амьсгалын дасгал, англи хэлийг хэрхэн бие дааж сурах аргачлал болон хөдөөний амьдрал болон нүүдэл суудал, байшингаа барих үйл явцынхаа талаар влог хийжээ.

 

Үүнээс гадна дархлаагаа сайжруулах, дэмжих, арьсаа арчлах, нярайлсан ээжүүдэд туршлагаа хуваалцах зэрэг олон төрлийн зөвлөмж, эерэг мэдээллийг тогтмол хүргэдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.