Монголын загварын ертөнцөд өөрийн донж хэв маяг, алхаа гишгээ, гоо үзэсгэлэнгээрээ брэнд болсон бүсгүйчүүд бол топ модель Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн, Г.Уранцэцэг. Тэдний байгаа байдал, харизм нь үргэлж олны анхаарлын төвд байдаг. Тиймээс загварын ертөнцийн НОЁН ОРГИЛ гэх цолыг хүртэх эрхтэй.
Тухайлбал, Э.Одгэрэл өнөө жил 54 нас хүрсэн. Тэр угаасаа БЭСТ. 36 жилийн турш загварын тайзнаа алхаж буй түүнийг амьд домог гэхэд ч багадна. Загварын ертөнц бол залуу насны ажил биш гэдгийг тэрээр өөрийн биеэр харуулж яваа билээ.
Ямар ч бүсгүй өөртэй арчаатай бол цаг хугацааг зогсоож чаддагыг тэр харуулж яваа. Д.Пүрэвсүрэн энэ жил 37 настай. Дэрсхэн өсч яваа дөрвөн хүүхдийн ээж тэрээр ийм гоо үзэсгэлэнтэй хэвээрээ,эрчүүдийн байтугай эмэгтэйчүүдийн харц булаам байна гэдэг ТЭСВЭР ТЭВЧЭЭР.
Түүний гоо сайхны нууц мэдээж иог. Иогын хүчээр өнөөг хүртэл хамгийн өндөр үнэтэй моделиудын тоонд багтдаг. Г.Уранцэцэг энэ онд 36 нас хүрч буй.
Тэр өөрийн ажил мэргэжилдээ өөрийгөө бүрэн зориулж яваа бүсгүй. Хувийн амьдралаа хойш тавьж загварын тайзыг эзэгнэсэн түүнийг ХҮЧИРХЭГ эмэгтэй гэж тодотгоё. Загварын бүсгүйчүүдээс хамгийн гоё алхаатай, хамгийн гоё хөлтэй гэгддэг түүний шавь нар дэлхийн өнцөг булан бүрд эх орныхоо нэрийг гаргаж, загварын томоохон агентлагуудын нүүр царайгаар ажиллаж байгаа.
Өөрийгөө хөгжүүлэхээс гадна шавь нартаа олон боломж нээж өгсөн түүнийг хүндэлж хайрладаг загвар өмсөгчид дэлхийн өнцөг булан бүрд бий.