Ододтой бүжиглэе шоуны шилдэг оролцогчдын нэг жүжигчин, мисс Ц.Аззаяаг удам дамжсан авьяастан гэхээс аргагүй.
Тэрээр монголын хошин урлагийн анхдагчдын нэг МУГЖ Л.Чаминчулууны ач, алдарт уртын дуучин МУГЖ Д.Ширмэнтуяагын охин юм. Эмээгийн залуу насны гоо үзэсгэлэн, ээжийнхээ том алаг нүд, гоо зүс царайг нь өвч дуурайжээ.
Урлагийн гэр бүлд өс ч торнисон Ц.Аззаяа Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйчүүд өөрсдийн эх орноо төлөөлөн оролцсон “Miss Asia 2018” тэмцээнд түрүүлж байв.
Түүний анхны дүр “Вансэмбэрүү” МУСК-ны Гүнжээ охины дүр байжээ.
Ташрамд дуулгахад, мисс бүсгүй “Ододтой бүжиглэе” шоуны хүчирхэг оролцогчдын нэгтэй болзож эхэлсэн гэх мэдээлэл байна.