Ерөнхийлөгчийн авааль гэргий Ц.Энхтуяагийн том охин Б.Намуун тэргүүн охины титэм зүүсээр гурав дахь жилээ үджээ.
Угаас Ерөнхийлөгч Х.Баттулгыг “женко” тодотголд байхаас л олонд танигдаж эхэлсэн Б.Намуун багаасаа дуртай зүйлээ л хийдэг, дургүй зүйлдээ хөдөлдөггүй охин байсныг “Хосын жор” нэвтрүүлэгт орох үеэр түүний нөхөр О.Тэнүүн ярьсан байдаг.
Энэ нөхөртэйгөө хамтран амьдарснаар илүү өөрийгөө танисан гэж ярих Б.Намуун кикбоксоор хичээллэж эхэлсэн байна. Тулааны спортыг бизнестэй зүйрлэж, хатуужил суулгадаг хэмээн тэрээр энэ спортыг сонгожээ.
Б.Намууны хувьд 2012 онд анх Цог гэх залуутай хуримлаж, Хөвсгөлд жуулчны бааз дээрээ зочдоо онгоцоор зөөж, дэнж хотойтол найрласан юм даг. Чухамдаа Монголын тэргүүн баячуудын зэрэг зиндаа ийм л байсан. Гэвч хосууд хоёр жил ч хүрээгүй хамтын амьдралаа дуусгасан.
Харин өдгөө “Оюуны Ундраа” группийн өв залгамжлагч О.Тэнүүнтэй болзож, хамтын амьдралаа холбосон.
Нижгэр хурим хийж, өв хөрөнгөө гайхуулж амжаагүй байгаа ч тэд анхны хүүхдээ Америкт өлгийдсөн. Өдгөө аавынхаа байгуулсан компанид анхаарч, амьдралын зэрэг ахиулж яваа Б.Намууны сонголт тулааны спорт.