Бүтэнбаярын Сүндэръяа буюу сошиал орчинд “Сүнээ” нэрээр танигддаад буй билээ. Тэрээр саяхан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой баримт дэлгэж, цагдаад гомдол гарган “METOO” хөдөлгөөн эхлүүлээд байгаа юм.
Тэрээр СУИС-ийг бүжигчин, бүжгийн багш мэргэжлээр 2015 онд төгссөн. Оюутан байхдаа “Sunee’s Ballet” нэртэй сургалтын төвөө нээж өдгөө дөрвөн ч салбартай болсонг харахад чамгүй сэргэлэн нэгэн аж. Гэхдээ тэр дахин сургалт явуулахгүй гэдгээ хоёр хоногийн өмнө зарласан.
Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа Ц.Анандбазарт хандаж “Цочроо өгөх зорилгоор хүний биед халдаж байгаа юм уу. Цочроо өгчий.Саяхан төрсөн нууц хүүхдийг чинь нийгэмд зарлаагүй байгаа шүү. Их л гомдсон охин байна лээ. Бага оролдоорой” хэмээн бичжээ.