Японд дуучин Д.Оюунтүлхүүрээс дутахааргүй алдартай монгол дуучин бүсгүй байдгийг нийтээрээ төдий л мэдэхгүй болов уу. “Япон” Солонго гэгддэг О.Солонго 12 настайдаа арлын оронд зохиогдсон олон улсын ая дуу зохиогч хүүхдийн наадамд оролцож, Гран при шагнал хүртсэнээр Их Наран улстай холбогдох гүүрээ зассан гэдэг.
Япондоо эх орноосоо илүү алдарт хүрсэн түүнийг бид “Аз жаргалын дуу”-гаар нь илүүтэй мэдэх болов уу. Япон хэл дээр 7 цомог гаргасан тэрээр уран бүтээлч Солонгоонуудаасаа тэс өөр. Тодруулбал, тэрээр уран бүтээлийнхээ орлогоор секси дүр төрх бүрдүүлэхийн оронд хүмүүнлэг үйлсэд зориулдаг. Дүр төрх нь ч ялдам зөөлөн, японжсон монгол бүсгүй. Японд алдар хүндээ олсных япон эртэй дэр нэгтгэсэн О.Солонго гадаад нөхөр сонгосон гэдгээрээ л Солонгоонуудтайгаа ижилсэх юм уу даа.
Тэрээр эх орондоо гэр бүлийн хамт ирж сууршижээ. Тэрээр дуучин С.Наран, Наагий нартай хамтарч нэгэн цоглог хэмнэлтэй уран бүтээл хийж байгаа аж.